Б. Обама: Хятад юаниндаа тогтвортой өсөлтийн бодлого баримтлах хэрэгтэй!
- 2011-11-15
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ ням гарагт АНУ-ын жижиг Хавайн
Хонолулу хотод болсон Ази Номхон Далайн Эдийн Засгийн Чуулга уулзалтын
үеэр хийсэн мэдэгдэлдээ Хятад улс мөнгөн тэмдэгтэндээ зах зээлд
суурилсан бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ ням гарагт АНУ-ын жижиг Хавайн Хонолулу хотод болсон Ази Номхон Далайн Эдийн Засгийн Чуулга уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ Хятад улс мөнгөн тэмдэгтэндээ зах зээлд суурилсан бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр Хятад улс мөнгөн тэмдэгтийнхээ өсөлтийг тогтвортой барих тал дээр дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжлээд, мөнгөн тэмдэгтэндээ бусад улс үндэстнүүдийн адил бодлогыг баримтлах хэрэгтэй хэмээн хэлсэн байна.
Тэрээр цааш үргэлжлүүлэн, Хятадын мөнгөн тэмдэгтэндээ барьж буй энэхүү бодлого дэлхийн худалдааны эргэлтэнд сөргөөр нөлөөлж байна хэмээгээд, Хятадын валютын ханш бусад орнуудтай харьцуулахад 20-25%-аар бага байгааг эдийн засагчид хүртэл баталж байгаа гэлээ.Түүнчлэн, энэ нь АНУ-ын бараа бүтээгдэхүүн Хятадад өндөр үнэтэй зарагдаж, харин эсрэгээрээ Хятадын бараа бүтээгдэхүүн Америкт маш хямд үнэтэй худалдаалагдахад хүргэж, улмаар худалдаанд тэгш бус байдлыг үүсгэж байгааг дурьдсан байна.
Өнгөрсөн жилийн хувьд, Хятадын мөнгөн тэмдэгтийн ханшинд бага зэрэг сайжирсан үзүүлэлт ажиглагдсан ч гэлээ, энэ нь хангалттай бус үзүүлэлт хэмээн Ерөнхийлөгч Обама хоёр өдрийн уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ ням гарагт АНУ-ын жижиг Хавайн Хонолулу хотод болсон Ази Номхон Далайн Эдийн Засгийн Чуулга уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ Хятад улс мөнгөн тэмдэгтэндээ зах зээлд суурилсан бодлого баримтлах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Тэрээр Хятад улс мөнгөн тэмдэгтийнхээ өсөлтийг тогтвортой барих тал дээр дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжлээд, мөнгөн тэмдэгтэндээ бусад улс үндэстнүүдийн адил бодлогыг баримтлах хэрэгтэй хэмээн хэлсэн байна.Тэрээр цааш үргэлжлүүлэн, Хятадын мөнгөн тэмдэгтэндээ барьж буй энэхүү бодлого дэлхийн худалдааны эргэлтэнд сөргөөр нөлөөлж байна хэмээгээд, Хятадын валютын ханш бусад орнуудтай харьцуулахад 20-25%-аар бага байгааг эдийн засагчид хүртэл баталж байгаа гэлээ.Түүнчлэн, энэ нь АНУ-ын бараа бүтээгдэхүүн Хятадад өндөр үнэтэй зарагдаж, харин эсрэгээрээ Хятадын бараа бүтээгдэхүүн Америкт маш хямд үнэтэй худалдаалагдахад хүргэж, улмаар худалдаанд тэгш бус байдлыг үүсгэж байгааг дурьдсан байна.
Өнгөрсөн жилийн хувьд, Хятадын мөнгөн тэмдэгтийн ханшинд бага зэрэг сайжирсан үзүүлэлт ажиглагдсан ч гэлээ, энэ нь хангалттай бус үзүүлэлт хэмээн Ерөнхийлөгч Обама хоёр өдрийн уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
(46.161.9.51)
wh0cd778527 furosemide provera more bonuses adalat zoloft buy inderal online buy strattera