Хоёр аварга хамтарсан бэлтгэл хийв
- 2012-10-24
- Спорт
- 0
Японы Сикоку мужийн Наруто хотод болсон бэлтгэлийн үеэр их аварга
Хакухо М.Даваажаргал, отгон ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нар хүч
үзжээ.
Японы Сикоку мужийн Наруто хотод болсон бэлтгэлийн үеэр их аварга Хакухо М.Даваажаргал, отгон ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нар хүч үзжээ. Бэлтгэлийн үеэр хоёр аварга есөн удаа барилдахад Хакухо зургаа давж, Харумафүжи гурав давсан байна.
Мөн озэки Кисэносато, Какурюү нар хоёр өдрийн бэлтгэлийн үеэр хоорондоо 23 удаа барилдахад, Какурюү М.Ананд илүүрхэж, Кисэносато ердөө найман барилдаанд өрсөлдөгчөө давсан аж. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш анх удаа хоёр ёкозуна цолтон зодоглох кюүшю башё арваннэгдүгээр сарын 11- нээс эхэлнэ.
Японы Сикоку мужийн Наруто хотод болсон бэлтгэлийн үеэр их аварга Хакухо М.Даваажаргал, отгон ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нар хүч үзжээ. Бэлтгэлийн үеэр хоёр аварга есөн удаа барилдахад Хакухо зургаа давж, Харумафүжи гурав давсан байна. Мөн озэки Кисэносато, Какурюү нар хоёр өдрийн бэлтгэлийн үеэр хоорондоо 23 удаа барилдахад, Какурюү М.Ананд илүүрхэж, Кисэносато ердөө найман барилдаанд өрсөлдөгчөө давсан аж. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш анх удаа хоёр ёкозуна цолтон зодоглох кюүшю башё арваннэгдүгээр сарын 11- нээс эхэлнэ.

Сэтгэгдэл (0)