Б.Обама улиран сонгогдох тасалбараа халааслав бололтой
- 2012-10-24
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Цагаан ордны тэргүүн,
Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама Бүгд найрамдах намын Митт Ромниг
сонгуулийн өмнөх сүүлчийн буюу гурав дахь халз мэтгэлцээндээ ялж, 2:1
харьцаагаар тэргүүллээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Цагаан ордны тэргүүн, Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама Бүгд найрамдах намын Митт Ромниг сонгуулийн өмнөх сүүлчийн буюу гурав дахь халз мэтгэлцээндээ ялж, 2:1 харьцаагаар тэргүүллээ. Энэ нь түүнийг Цагаан ордны тэргүүнээр улиран сонгогдлоо гэсэн үг аж. Түүний одоогийн албан тушаалдаа дахин сонгогдох магадлал 66 хувь боллоо.
Эсрэгээрээ түүний өрсөлдөгч, Массачусетс мужийн амбан захирагч асан М.Ромни 33 хувийн боломжтой байна. Гэхдээ ирэх сарын 6-нд эхлэх Ерөнхийлөгчийн сонгууль бүхнийг шийднэ. Хоёр нэр дэвшигчийн сүүлчийн тулаан Флорида мужийн Бока-Ратон хотод болжээ. Тэдний эхний хоёр тулаан Колорадо мужийн Денвер, Нью-Йорк мужийн зүүн өмнө зүгийн арал Лонг Айленд (Урт арал) дахь Хэмпстид хотод болж байсан юм. Харин Б.Обама Денвер хотод болсон эхний мэтгэлцээнд ялагдсан. Эдийн засгийн асуудаар голчлон ярилцсан энэ мэтгэлцээнд Б.Обама том ялагдал хүлээсэн. Үүний дараа түүний нэр хүнд огцом унасан ч тэрбээр дараагийн шатанд ялалт байгуулж илүү туршлагатайгаа нотолсон. Гэхдээ өрсөлдөгчөө өөрийг нь унагасан шиг хүчтэй хаяж чадаагүй.
Гэсэн ч гурав дахь мэтгэлцээнд илт давуу ялалт байгууллаа. Б.Обамаг эхний мэтгэлцээнд ялагдал хүлээсний дараа түүнийг олон нийтийн зүгээс хангалттай бэлтгэлтэй оролцоогүй гэж шүүмжилсэн бөгөөд Б.Обама дараагийн хоёр мэтгэлцээнд “Илүү бэлтгэлтэй оролцож хэн гэдгээ харуулна” гэж амласан байна. Тиймдээ ч эхний мэтгэлцээнд гаргасан хамгаалах тактикаа өөрчилж сөргүүлсэн, довтолсон байдлаар дараагийн хоёр мэтгэлцээнд оролцлоо. Тэд тус бүр 90 минутын хугацаатай гурван удаа мэтгэлцсэн бөгөөд сүүлчийн 90 минутыг гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэтгэлцлээ.
Энэ асуудлын хүрээнд М.Ромни өрсөлдөгчөөсөө “Арабын хавар” хувьсгал, Ираны заналхийлэл, Сирийн хүчирхийлэл, Хятадын өсөлтийн талаар ихэвчлэн асуужээ. Мөн Б.Обамаг АНУын “глобал удирдагч” байр суурийг хадгалж чадаагүй гэж шүүмжилсэн байна. Үүнээс өмнө Ойрхи Дорнодоос Б.Обамаг Ж.Буш шиг хүчтэй байж чадахгүй байна хэмээн нэг бус удаа шүүмжилж байв. Харин Б.Обама М.Ромнийн шүүмжлэлийн хариуд “Газрын зураг даяар АНУ-ын өрсөлдөгч байна” гэж хэлжээ. Гадаад бодлогын асуудлаар халз мэтгэлцсэн хоёр өрсөлдөгчийн бие биеэ мадлах яриа яаж ийж байгаад л Ойрхи Дорнодын асуудал уруу ороод байв.
Тэд Иран, Сирийн асуудлаар олон минут ярилцсаны дараа Афганистаны асуудлаар ярилцаж эхэлжээ. Харин энэ үеэр М.Ромни Б.Обамагийн 2014 онд Афганистанаас цэргээ гаргаж, Бүгд найрамдахчуудын эхлүүлсэн ажлыг дуусгах шийдвэрийг дэмжсэн байна. Энэхүү мэтгэлцээний дараа “Си-Эн-Эн” телевизээс үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар Б.Обама 53 хувийн санал авч ялалтынхаа хувийг баталгаажуулсан бол түүний өрсөлдөгч М.Ромни ердөө 23 хувийн санал авчээ. АНУ-ын хамгийн нэр хүндтэй, ууган телевизүүдийн нэг “Си-Эн-Эн”-ийн явуулсан судалгаагаар Б.Обама эхний мэтгэлцээнд 25:67 харьцаагаар ялагдаж байсан бол хоёр дахь мэтгэлцээнд 46:39 хувийн харьцаагаар ялж байв.

Сэтгэгдэл (0)