“Спортлог Улаанбаатар” өдөрлөг болно

Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойг тохиолдуулан ирэх ням гаригт Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг зохион байгуулахаар болжээ
Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойг тохиолдуулан ирэх ням гаригт Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Спортын үзүүлэх тоглолт, бүх нийтийн дасгал, марафон гүйлт, дугуйтай жагсаал зэргээс бүрдэх эл өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцох юм байна. Энэ үеэр төв талбайд спортын клубүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бүх нийтийн биеийн тамирыг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх талаар теле хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн “Би чадна” зэрэг телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, амралтын өдрийг биеийн тамирт зориулахаар төлөвлөжээ.

Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)