Японы дээрмийн бүлэгтэй холбоотой сайд огцорлоо
- 2012-10-24
- Дэлхий
- 0
Японы Хууль зүйн сайд 74 настай Кейшу Танака якуза нартай холбоотой
хэргээр албан тушаалаасаа огцорлоо.
Японы Хууль зүйн сайд 74 настай Кейшу Танака якуза нартай холбоотой хэргээр албан тушаалаасаа огцорлоо. Тэрбээр ердөө энэ сарын 1-нд уг албан тушаалд томилогдсон юм.
Ерөнхий сайд Ёшихико Нодагийн Засгийн газрын сайд нарын тал хувийг өөрчилсөн шийдвэрийн хүрээнд энэ албан тушаалд сонгогдсон тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа хүлээлгэн өгч байна гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр якуза нартай холбоотой гэх дуулиант хэргийн дунд ийм шийдвэр гаргаж байгаа ба Японы хэвлэлүүд түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгтэй холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна. К.Танака өнгөрөгч баасан гаригт эмнэлэгт хэвтжээ. Түүний цээжээр өвдсөн гэнэ.
Үүнээс өмнө тэрбээр якузагийн хуримд оролцсон байна. Үүнтэй холбогдуулан түүнийг сөрөг хүчнийхэн улс төрийн санхүүжилтээ хэрхэн бүрдүүлснийг лавлаж, огцрохыг шаардсан байна. К.Танакагийн огцролтоос болж Ерөнхий сайд Ё.Нодагийн Засгийн газрын огцом унаад буй нэр хүндэд халгаатай явдал болж байгаа аж. К.Танака Ё.Нодаг Засгийн газрын тэргүүний ажлаа хүлээн авснаас хойш жилийн дотор албан тушаалаас огцорч буй хоёр дахь сайд болж байна.
Өнгөрөгч 2011 оны есдүгээр сард Худалдааны сайдаар томилогдоод удаагүй Ёшио Хачиро газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Фукушимагийн цахилгаан станцын эргэн тойрон дахь бүс нутаг дахь хотуудыг “Үхлийн хот” хэмээн нэрлэснийхээ улмаас албан тушаалаасаа огцорч байжээ.

Сэтгэгдэл (0)