Аушвитээс амьд үлдсэн хамгийн өндөр настай хоригдол нас баржээ

   Дэлхийн II дайны үеэр Польшийн нутагт байгуулсан нацист Германы бөөнөөр хорих лагерь Аушвитзаас амьд үлдсэн хамгийн өндөр настай Антони Доброволски өнгөрөгч ням гаригт 108 насандаа нас баржээ.
   Дэлхийн II дайны үеэр Польшийн нутагт байгуулсан нацист Германы бөөнөөр хорих лагерь Аушвитзаас амьд үлдсэн хамгийн өндөр настай Антони Доброволски өнгөрөгч ням гаригт 108 насандаа нас баржээ. Тэрбээр Дэлхийн II дайнаас хойш амьдарсан Польшийн баруун хойд зүгийн Дебно хотод нас барсан байна.
Бага ангийн багш А.Доброволски нацист Герман Польшийн нутагт халдсаны дараа нууц даалгавар гүйцэтгэж яваад баригдан дэлхийн түүхэн дэх хамгийн харгис, хүнд хэцүү Аушвитзийн хорих ангид хүргэгджээ.
Тэрбээр 1942 онд уг хорих ангид ирсэн бөгөөд хүйтэн дайн дууссан 1945 оны хавар чөлөөлөгдсөн байна. Нацист Германы хамгийн том хорих анги Аушвитзэд сая гаруй амь үрэгдсэн ба тэдний 90 хувь нь еврейчүүд байв.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)