Газар хөдлөлт судлаач эрдэмтдийг хорих ялаар шийтгэв
- 2012-10-25
- Дэлхий
- 0
Италид зургаан эрдэмтэн, Засгийн газрын нэг албан хаагчид тус бүрт нь
зургаан жилийн хорих ял оногдууллаа. Шүүх хурлын үеэр тэднийг 2009 онд
Л’Акуила хотод болсон газар хөдлөлтийг олон нийтэд мэдээлээгүй гэж
буруутгажээ.
Италид зургаан эрдэмтэн, Засгийн газрын нэг албан хаагчид тус бүрт нь зургаан жилийн хорих ял оногдууллаа. Шүүх хурлын үеэр тэднийг 2009 онд Л’Акуила хотод болсон газар хөдлөлтийг олон нийтэд мэдээлээгүй гэж буруутгажээ.
Италид сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй энэ аймшигт газар хөдлөлтөөр 309 хүн амь үрэгджээ. Хэдийгээр газар хөдлөлт 6.3 магнитудын хүчтэй байсан ч хүмүүсийн амийг аварч болох байсан гэж үзсэн аж. Л’Акуилагийн газар хөдлөлтийн дараа Засгийн газрын албаныхан дээрх долоон хүнийг 309 хүний үхэлд буруутгаж, шүүж эхэлсэн бөгөөд бүтэн жил үргэлжилсэн шүүх хурлын эцсийн дүн дөрвөн цаг гаруйн хуралдааны дараа гарчээ. Эдгээр долоон хүн Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний комиссын гишүүд аж.

Сэтгэгдэл (0)