Ерөнхийлөгчийг хордуулахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

   Бенин Улсын Ерөнхийлөгч Тома Яи Бонийг хордуулан хөнөөхөөр завдсан гурван этгээдийг баривчилсан гэж албаныхан мэдэгдлээ.
   Бенин Улсын Ерөнхийлөгч Тома Яи Бонийг хордуулан хөнөөхөөр завдсан гурван этгээдийг баривчилсан гэж албаныхан мэдэгдлээ. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн ач зээ нарын нэг Зоуберат Кора-Секе байжээ. Харин нөгөө хоёр нь Худалдааны сайд асан Моужайдоу Соуманоу, Ерөнхийлөгчийн хувийн эмч, доктор Ибрахим Мама Сиссе аж.
Банкир Тома Яи Бони 2006 онд Бениний Ерөнхийлөгчөөр сонгогдсон өнгөрөгч 2011 онд дахин ялалт байгуулсан юм. Тэрбээр мөн Африкийн холбооны тэргүүнээр ажилладаг. Үүнээс өмнө 2007 онд зэвсэглэсэн этгээдүүд Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдож байжээ. Гэсэн ч Тома Яи Бони энэ халдлагаас эсэн мэнд гарч байсан юм.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)