Клинтоныхон Гайтид үйлдвэрийн бүс нээнэ
- 2012-10-25
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Африкийн хамгийн буурай
хөгжилтэй орнуудын нэг Гайтид үйлдвэрийн бүс байгуулахаар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Африкийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг Гайтид үйлдвэрийн бүс байгуулахаар болжээ. Тэд тус улсын Караколь хотод 300 сая ам.долларын хөрөнгө оруулах үйл ажиллагааны нээлтэд оролцжээ.
Энэ төсөл 2010 онд аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гайтид үзүүлэх АНУ-ын дэмжлэгийн нэг хэсэг аж. Гайтийн Засгийн газрын мэдээлснээр 2010 оны долоон магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 316 мянган хүн амь үрэгдэж, 300 мянган хүн бэртэж гэмтэж, нэг сая хүн орон гэргүй болжээ. АНУ экс Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн даргын энэ төсөлд 124 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Учир нь олон мянган ажлын байр бий болгоно гэдэгт итгэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын нээл тийн ажиллагаанд Гайтийн Ерөнхийлөгч Мишель Мар телли оролцож “Гайтид бизнесийн нээлт боллоо” гэж хэлжээ.
Хойд зүгийн Караколь хот нь нийслэл Порт-оПренсээс 160 орчим км-ийн зайд оршдог байна. Ямартай ч уг хот дахь үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулах Өмнөд Солонгосын хувцас үйлдвэрлэгч “Sae-A Trading” компани “Ирэх зургаан жилд тус компани байнгын 20 мянган ажлын байр бий болгож, үйлдвэрийн бүсийг тойрсон таван мянган байшин барина” гэж мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Африкийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг Гайтид үйлдвэрийн бүс байгуулахаар болжээ. Тэд тус улсын Караколь хотод 300 сая ам.долларын хөрөнгө оруулах үйл ажиллагааны нээлтэд оролцжээ. Энэ төсөл 2010 онд аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гайтид үзүүлэх АНУ-ын дэмжлэгийн нэг хэсэг аж. Гайтийн Засгийн газрын мэдээлснээр 2010 оны долоон магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 316 мянган хүн амь үрэгдэж, 300 мянган хүн бэртэж гэмтэж, нэг сая хүн орон гэргүй болжээ. АНУ экс Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн даргын энэ төсөлд 124 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Учир нь олон мянган ажлын байр бий болгоно гэдэгт итгэж байгаа юм. Хөрөнгө оруулалтын нээл тийн ажиллагаанд Гайтийн Ерөнхийлөгч Мишель Мар телли оролцож “Гайтид бизнесийн нээлт боллоо” гэж хэлжээ.
Хойд зүгийн Караколь хот нь нийслэл Порт-оПренсээс 160 орчим км-ийн зайд оршдог байна. Ямартай ч уг хот дахь үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулах Өмнөд Солонгосын хувцас үйлдвэрлэгч “Sae-A Trading” компани “Ирэх зургаан жилд тус компани байнгын 20 мянган ажлын байр бий болгож, үйлдвэрийн бүсийг тойрсон таван мянган байшин барина” гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)