Өчигдөр болсон сонирхолтой үйл явдлyyд

Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт ирэх олимпын наадам зохиогдох Бразил улсад зочиллоо. Тэрээр 100 метр газрыг 9.58 секундэд туулдаг нэгэн билээ.
Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт ирэх олимпын наадам зохиогдох Бразил улсад зочиллоо. Тэрээр 100 метр газрыг 9.58 секундэд туулдаг нэгэн билээ.

Английн хунтайжийн гэргий, хатагтай  Кэйт Миддлетон  Олимпын наадмаас медаль хүртсэн Их Британий тамирчдыг Бакинхам ордонд тусгайлан урьж, хүлээн авч уулзлаа. Тэд өнгөрөгч олимпын наадмаас 65 медаль, паралимпаас 120 медаль тус тус хүртсэн байдаг байна.

Ливийн Триполи хотын Мартирс талбайд Ливийн ард түмэн Муаммар Каддафигийн дарлал нуран унаж, ард түмэн эрх чөлөөгөө олсон өдрийг нэхэн тэмдэглэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Обама Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүчтэй өрсөлдөгч  Митт Ромнитой хийх дараагийн халз мэтгэлцээндээ бэлдэж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 6-ны мягмар гарагт болох юм.

Мексикийн оюутнууд засгийн газрын ордны үүдэнд суулт хийж, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэж, баривчлагдсан оюутнуудыг суллахыг шаардлаа. Засгийн газрын мэдээлж байгаагаар, цагдаа нар, оюутнууд хооронд үүссэн маргааны улмаас 176 оюутанг хорин саатуулаад байгаа аж.

“Ганнам стайл” дуугаараа дэлхий нийтийн танил болоод байгаа Өмнөд Солонгосын дуучин PSY НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүүнтэй уулзаж халуун яриа өрнүүллээ.

О.Удвал



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.130)

    2012-10-25

    mmmm