Калифорниа мужийн сураггүй алга болсон профессор олдлоо
- 2011-11-15
- Дэлхий
- 0
Найман сард сураггүй алга болсон Калифорниа мужийн профессорыг олсон тухай Лос Анжелес Таймс сонин мэдээллээ.
Найман сард сураггүй алга болсон Калифорниа мужийн профессорыг олсон тухай Лос Анжелес Таймс сонин мэдээллээ. 40 настай Эми Ахерн гэгч эмэгтэйг Лос Анжелес хотын Цагдаагийн хэлтсийнхэн хотын өмнөд хэсгээс олсон бөгөөд эгч Маржорие Ахернд нь хүлээлгэж өгсөн байна.Оранж мужийн Саддлебак Коллежид англи хэлний багш хийдэг байсан тэрээр өнгөрөгч наймдугаар сарын 22-ны өдөр сургууль дээрээ ирснээс хойш ор сураггүй алга болсон байжээ.
Түүний гэр бүлийнхний хэлж байгаагаар түүнийг тэдний гэр бүлийнхэнд удамшдаг тархины эмгэг болох Хантинтоны өвчнөөр өвдсөн нь түүнийг гэрээ олохгүй төөрөхөд хүргэсэн байх хэмээн үзэж байгаа ажээ.
Ахерний гэр бүлийнхэн хувийн мөрдөгч хөлсөлж, түүнийг олуулахаар хайгуулын баг хүртэл хөлсөлсөн хэдий ч олохгүй мухардалд ороод байсан бөгөөд ийнхүү амьд мэнд, эрүүл саруул олсонд нь ихэд баяртай байгаа гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)