С.Лавров: Москва Ираны эсрэг цэргийн хүч ашиглах ямар нэгэн саналд хориг тавина

   ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Москва Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн НҮБын Аюулгүйн зөвлөлийн ямар нэгэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж өнгөрөгч мягмар гаригт мэдэгджээ.
   ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Москва Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн НҮБын Аюулгүйн зөвлөлийн ямар нэгэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж өнгөрөгч мягмар гаригт мэдэгджээ. Тэрбээр цааш нь “Цэргийн ажиллагаа явуулах нь ямар үр дүнд хүргэдгийг харуулсан Ливийн жишээ байна” гэж өдөр тутмын “Российская газета” сонинд ярилцлага өгөх үеэрээ сэтгүүлчид ярьжээ.
АНУ-ын тэргүүлж буй барууны орнууд Ираныг цөмийн зэвсгийн нууц хөтөлбөр хэрэгжүүлж буйд сэжиглэдэг. Харин Лалын бүгд найрамдах Иран улс “Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд цөмийн эрчим хүч ашиглах хэрэгтэй байна. Цэвэр энхийн зориулалтаар ашиглана” гэж мэдэгдсээр ирсэн. Харин саяхан тус улс барууны заналхийллийн улмаас энэ шийдвэрээ өөрчилж, энхийн зориулалттай цөмийн хөтөлбөртөө цэргийн хөтөлбөр нэмэхээр шийдсэн тухайгаа дуулгасан юм.

Э.ЖАРГАЛ

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)