НҮБ эрүү шүүлтийг халахыг уриалав

   НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо дэлхийн орнуудад эрүү шүүлтийг бүрмөсөн үгүй хийхийг уриаллаа.
   НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороо дэлхийн орнуудад эрүү шүүлтийг бүрмөсөн үгүй хийхийг уриаллаа. Тус хорооны мэргэжилтнүүд “НҮБ-ын гишүүн орнууд эрүү шүүлтийг үгүй хийх ёстой. Энэ нь бусад оронд нөлөөлж, эрүү шүүлт дэлхий нийтээр ул мөргүй алга болно” гэжээ. НҮБ-ын мэдэгдэлд дурдсанаар маш олон оронд эрүүдэн шүүх уламжлалт практикийг одоог болтол ашигладаг байна.
Тэдгээр орны дотор НҮБ-ын гишүүн олон орон байдаг бөгөөд эрүүдэн шүүх, хүнлэг бус дордуулах “эмчилгээ” гаарчээ. НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооны жилийн тайлан өнгөрөгч мягмарт гаригт гарсан байна. Хорооны тэргүүн Клаутио Гроссман “Бид эрүү шүүлтээс дэлхийг хараахан чөлөөлж чадаагүй байна. Гэхдээ энэ зорилго маань биелнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Хэдийгээр 1987 онд баталсан Эрүү шүүлтийн эсрэг конвецид НҮБ-ын гишүүн 193 орны 153 нь нэгдсэн ч тэдний нэг нь ч энэ үүргээ биелүүлдэггүй юм.

Э.ЖАРГАЛ

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 1003 (202.9.47.134)

    2012-10-29

    ЯАГААД ВЭ