Од болохын тулд ерөнхий сайд уруугаа дайрчээ

   Финландад нэгэн залуу Ерөнхий сайд уруу хутга барин дайрчээ. Түүнийг хамгаалалтынхан тэр дор нь зогсоосон бөгөөд мань эр алдартай болохын тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн байна.
   Финландад нэгэн залуу Ерөнхий сайд уруу хутга барин дайрчээ. Түүнийг хамгаалалтынхан тэр дор нь зогсоосон бөгөөд мань эр алдартай болохын тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн байна. Ерөнхий сайд Юрки Катайнен орон нутгийн сонгуультай холбогдуулан Турку хотод хүрэлцэн иржээ. Харин энэ үеэр түүн рүү 27 настай залуу хутга барин дайрсан гэнэ. Хүнд амьдралтай уг залуу “Сонгогчид болон телевизийн камеруудын өмнө л гарах гэснээс биш түүнийг хөнөөх гээгүй.
Би зүгээр тоглосон юм” гэжээ. Хамгаалалтынхан залуу уруу очиход тэрбээр талх зүсэгч хутгаа шидээд шууд өвдөглөн суужээ. Ямартай ч олон асуудалтай уг залууд Ерөнхий сайд Ю.Катайнен туслахаа амласан бөгөөд албаныхан залуугийн талаар дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалзлаа.

Э.ЖАРГАЛ

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.55.186.20)

    2012-10-25

    solongos avstrali enetheg taivani singapuriin ih deed surguuliudiin elselt ywagdaj baina utas 70110503 95161006 91148232 89011011