М.Саакашвилийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэв

   Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулж, олонхийн суудал авсан “Гүржийн мөрөөдөл” эвс лийнхэн Ерөнхийлөгч Ми хаил Саакашвилийг мөрдөн шалгах ажлыг эхлүүллээ.
   Гүржийн парламентын сонгуульд ялалт байгуулж, олонхийн суудал авсан “Гүржийн мөрөөдөл” эвс лийнхэн Ерөнхийлөгч Ми хаил Саакашвилийг мөрдөн шалгах ажлыг эхлүүллээ. Тус эвслээс парламентын даргаар сонгогдсон Давид Усупашвили “М.Саакашвилийн эрх барьж байх хугацаанд гарсан гэмт хэргүүдийг шалгах Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан” гэжээ. Ерөнхийлөгч М.Саакашвилийн төрийн тэргүүнээр ажилласан өнгөрсөн хугацаанд олон гэмт хэрэг, түүний дотор улстөрийн шинжтэй цөөнгүй гэмт хэрэг гарсан аж. Харин спикер улстөрийн гэмт хэргийг шалгана гэв. Мөн тун удахгүй улстөрчдийн авлига, хүчирхийлэл, хавчлага ил болно гэдгийг амлав. Үүнийг олон улсын ажиглагчид Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенког баривчилсан шиг явдал Гүржид тохиолдох нь хэмээн таамаглаж байна.

Э.ЖАРГАЛ

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)