Колумбын гэмт хэрэгтнүүд жилд 3.5 тэрбум ам.долларын ашиг олдог

   Колумбын Засгийн газраас мэдээлснээр, тус улсын гэмт хэрэгтнүүд жилд 3.5 тэрбум ам.долларын ашиг олдог байна. Дэлхийд хар тамхи үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг тус улсын гэмт хэрэгтнүүд мансууруулах бодис зарж санхүүждэг аж.
   Колумбын Засгийн газраас мэдээлснээр, тус улсын гэмт хэрэгтнүүд жилд 3.5 тэрбум ам.долларын ашиг олдог байна. Дэлхийд хар тамхи үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг тус улсын гэмт хэрэгтнүүд мансууруулах бодис зарж санхүүждэг аж. Тус улс кока үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд хар тамхины үйлдвэрлэл үүнийг давжээ. Учир нь 2010 онд 2000 гаруй, 2011 онд 64 мянган га коканы тариаланг хар тамхины тариалан болгосон байна.
Батлан хамгаалахын сайд Хуан Карлос Пинзоны хэлснээр, 3.5 тэрбум ам.долларын 90 гаруй хувийг ФАРС (Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин)-ын босогчид олдог гэнэ. Учир нь тэд хар тамхи тариалдаг байна. Хуан Карлос Пинзоны хэлснээр, Колумб Улсад жилдээ 350 тонн хар тамхи үйлдвэрлэгддэгийн 200 орчим тонныг ФАРСынхан үйлдвэрлэдэг аж. 350 тонн хар тамхи 7.6 тэрбум ам.доллар болдог бөгөөд босогчид үүний 40-50 буюу 2.4-3.5 тэрбум ам.долларыг нь халаасалдаг. 1964 онд Засгийн газрын эсрэг байгуулагдсан ФАРС бүлэг одоог хүртэл захын бүс нутгуудад оршин тогтносоор байгаа юм. Засгийн газрын үзэж буйгаар уг бүлэг одоо 8000 гаруй дайчидтай. Тэдний багагүй хэсэг нь хүүхэд, эмэгтэйчүүдээс бүрддэг.

Э.ЖАРГАЛ

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)