Катарын эмир Газын зурваст айлчиллаа

   Дэлхийн хамгийн баян орон Катарын хаан Шейх Хамад бин Халифа аль-Тани Газын зурваст айлчиллаа. Уг айлчлалыг Израиль Улс хүчтэй эсэргүүцэв. Учир нь Израилийн Засгийн газар өнөөг хүртэл палестинчуудтай газар нутгийн маргаан дэгдээсээр байгаа юм.
   Дэлхийн хамгийн баян орон Катарын хаан Шейх Хамад бин Халифа аль-Тани Газын зурваст айлчиллаа. Уг айлчлалыг Израиль Улс хүчтэй эсэргүүцэв. Учир нь Израилийн Засгийн газар өнөөг хүртэл палестинчуудтай газар нутгийн маргаан дэгдээсээр байгаа юм. Үүний улмаас Баруун эрэг, Газын зурвас гэсэн үндсэн хоёр бүс нутгаас бүрдэх Палестин тусгаар тогтнож чадахгүй байгаа билээ. 2006 оны парламентын сонгуульд хэт үзэлт ХАМАС бүлэг Баруун эрэг дэх Засгийн газрын ФАТХ бүлгийг ялсан ч террорист ажиллагаа явуулж байсан уг бүлэг олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч арга буюу фронтын шугам Газын зурвас уруу явсан.
Түүнээс хойш уг бүс нутагт хяналтаа тогтоож, Баруун эргийн өрсөлдөгч Засгийн газар байгуулсан юм. Үүнээс өмнө Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын ФАТХ бүлэг уг бүс нутгийг хянадаг байв. Харин Арабын лиг, Персийн булангийн гишүүн, Арабын ертөнцийн нөлөө бүхий орон Катарын тэргүүн тус бүс нутагт айлчилсан нь 2007 оноос хойш үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, энх тайвныг эрхэмлэх болсон ХАМАС-ыг дэмжсэн явдал болж байна. Гэсэн хэдий ч Израиль ХАМАС-ыг террорист бүлэг гэж өнөө хэр нь нэрлэдэг. Палестины засаг захиргааны ФАТХ бүлэг ч мөн адил ХАМАС-ыг террорист бүлэг хэмээж, бүс нутгийн эзэмшлийн маргаан дэгдээдэг. Үүний цаана тус бүлгийг Газын зурвасаас шахаж, хяналтыг өөрийн болгохыг хүсдэг.
Үүнтэй холбогдуулан Катарын эмир Газын зурваст айлчлах үеэрээ палестинчууд тэр дундаа хоёр бүлгийг найрамдаж, Баруун эрэг Засгийн газрын эрх мэдлийг хуваан эзэмшиж, эвсэхийг уриалав. Тэрбээр ХАМАС бүлгийг хяналтаа тогтоосон 2007 оноос Газын зурваст айлчилж буй гадаадын анхны төрийн тэргүүн болж байна. Айлчлалын үеэр эмир Шейх Хамад бин Халифа аль-Тани Израилийн довтолгоонд өртсөн Газын зурваст 400 сая ам.долларын барилгажилтын төсөл хэрэгжүүлнэ гэдгээ амласан байна. Катарын эмирийг ХАМАС бүлгийн Ерөнхий сайд Исмаил Хания угтан авсан бөгөөд “Түүний энэ айлчлал Израилийн цэргийн хүч ашиглан хууль бусаар Газын зурваст тогтоосон улстөр, эдийн засгийн хоригийг эвдсэн явдал боллоо” гэж онцолжээ. Мөн “Газын зурвас ганцаардаагүй гэдгийг харууллаа” гэв. Учир нь Израиль Улс болон Баруун эргийнхэн элсэн цөлийн Газын зурвасыг хаагаад байсан юм.
Харин Катарын эмир Палестины засаг захиргааны тэргүүн гэж олон улс хүлээн зөвшөөрсөн Махмуд Аббастай утсаар холбогдсоныхоо дараа Газын зурваст айлчилсан байна. Гэхдээ тэрбээр Египетээр дамжин Газын зурваст хүрчээ. Катар Улс Сиритэй харилцаагаа тасалж, Ирантай хөндийрч эхэлсний дараа Турк, Египетийн холбоотон ХАМАС-ын гол хандивлагчдын нэг болжээ. Дашрамд дурдахад, 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шал га руулах тэмцээнийг нутагтаа зохиох эрхийг авах хамгийн өндөр магадлалтай байгаа Катар Улс Газ хотод 40 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн юм. Тус улс ирэх дэлхийн аваргын тэмцээнтэй холбогдуулан олон цэнгэлдэх хүрээлэн барьж байна.

Э.ТӨГС

Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)