Польшийн экс ерөнхийлөгчийн цогцсыг гаргажээ
- 2012-10-25
- Дэлхий
- 0
Польшийн экс Ерөнхийлөгч Рышард Качоровскийн цогцсыг гаргалаа.
Албаныхан түүнийг буруу газарт оршуулсан эсэхийг нягтлахаар гаргасан гэж
мэдэгдсэн байна.
Польшийн экс Ерөнхийлөгч Рышард Качоровскийн цогцсыг гаргалаа. Албаныхан түүнийг буруу газарт оршуулсан эсэхийг нягтлахаар гаргасан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хоёр жилийн өмнө Орост онгоцны ослоор 95 хүний хамт амь үрэгдсэн юм. Экс Ерөнхийлөгчийн цогцсыг нийслэл Варшавын нэгэн сүмээс гаргасан бөгөөд ДНКийн шинжилгээ авчээ.
Өнгөрсөн сард дээрх онгоцны ослоор амь үрэгдсэн хоёр хохирогчоос үүнтэй адил шинжилгээ авч байсан юм. Тэдний нэг нь олонд танигдсан, эв нэгдлийн төлөө тэмцэгч Анна Валентинович байв. Шинжилгээний дараа тэднийг буцаан оршуулсан байна. Экс Ерөнхийлөгч Рышард Качоровскийн суусан Польшийн Ерөнхийлөгчийн онгоц 2010 оны дөрөвдүгээр сард Оросын баруун нутгийн Смоленск нисэх буудалд өтгөн манан дунд газардах гэж байгаад осолджээ. Онгоцонд түүнээс гадна тухайн үеийн Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский сууж явсан юм.
Хоёр Ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтан хүйтэн дайны үеэр Зөвлөлтийн цэргүүдийн гарт амиа алдсан олон мянган польш хоригдлуудын амь үрэгдсэний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУд зочилжээ. “Катыний геноцид”- ийн 70 жилийн ойд оролцохоор ирэх үедээ осолдож амиа алдсан тэдний цогцост Москвагаас ирсэн Оросын эмч нар задлан хийсэн аж.
Харин Москвагаас баримтуудыг илгээсний дараа Польшийн прокурорууд хохирогчдын зарим нь буруу тогтоогдсон байх магадлалтай хэмээн цогцсыг гаргах ажиллагааг эхэлсэн байна. Тэд энэ оны сүүлээс өмнө дор хаяж хоёроос дээш хүний цогцос гаргаж магадгүй гэнэ. Дашрамд дурдахад, Польшийн Ерөнхийлөгчийн ашиг лаж байсан осолдсон онгоц Орост үйлдвэрлэгдсэн “Ту-154” байсан юм.

Сэтгэгдэл (0)