Оюутны универсиад наадам эхэллээ
- 2012-10-25
- Спорт
- 0
Монголын оюутны Универсиад III наадам өнөөдөр нээлтээ хийлээ
Монголын оюутны Универсиад III наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн наадмыг спортын 15 төрлөөр анхан шатны, бүсийн, шигшээ гэсэн ангилалд зохион байгуулах юм. III Универсиадын шигшээ тэмцээн өвлийн спортоор эхлэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 26-27-нд цана, тэшүүрийн шигшээ тэмцээн болох аж. Анхан шатны тэмцээнүүд аравдугаар сараас их, дээд сургуулийн хэмжээнд эхлээд байна. Харин бүсийн болон шигшээ тэмцээнүүд 2013 нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл болох ажээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Универсиад наадмыг Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Спорт бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, спорт холбоодтой хамтран зохион байгуулах юм байна. Универсиад наадмаас шалгарсан тамирчид 2013 онд ОХУ-ын Казань хотноо болох зуны 27 дугаар, Италийн Трентинод болох өвлийн 26 дугаар Универсиад их наадамд оролцоно.
Наадмын шигшээ тэмцээний хуваарьтай танилцана уу?


Наадмын шигшээ тэмцээний хуваарьтай танилцана уу?

Ч. Батцэцэг
WWW.UNEN.MN
WWW.UNEN.MN

Сэтгэгдэл (0)