Дэлхийн алдарт мумминууд
- 2012-10-28
- Дэлхий
- 0
... Сицилийн Палермо хотод 1918 онд мэндэлсэн ч хоёрхон настайдаа уушгины
хатгалгаа тусч амиа алдсан бяцхан охины шарил дэлхийн хамгийн сайн
занданшуулсан шарилд зүй ёсоор ордог.
РОЗАЛИО ЛОМБАРДО
Сицилийн Палермо хотод 1918 онд мэндэлсэн ч хоёрхон настайдаа уушгины хатгалгаа тусч амиа алдсан бяцхан охины шарил дэлхийн хамгийн сайн занданшуулсан шарилд зүй ёсоор ордог. Түүний үхэлтэй эвлэрэхийг хүсээгүй эцэг Ломбардонийн гуйлтаар занданшуулагч Альфредо Салафиа охиныг занданшуулжээ. Тэрбээр охины цусын бактери устгагч формалин шингэн бодисоор орлуулж, архи болон глицеринийг хэт хатахаас хамгаалан түрхэж занданшуулжээ. Энэ нь түүний боловсруулсан арга агаад салицилийн хүчлийг мөөгөнцөрдөхөөс хамгаалж, хатуулаг чанарыг бэхжүүлэхийн тулд цайр ашигласан нь хожим тогтоогдсон юм.
МЕКСИКИЙН АЛДАРТАЙ ҮЗМЭР
1833 оны үед байгалийн жам ёсоор занданшуулагдаж өдгөө түүхийн үнэт өв болсон Мексикийн занданшуулсан шарилууд нь дэлхийн хамгийн аймшигтай мумминүүдэд тооцогддог. Эрдэмтэд тэдний ихэнхийг нь амьдаараа булшлагдсан байж болзошгүй хэмээн үздэг. Мексикийн Гуанажуатад байрлах оршуулгын газраас олдсон эдгээр шарилыг малтах ажил 1865-1958 оны хооронд өрнөжээ. Хожмоо энэ газарт “El Museo De Las Momias” музей байгуулсан юм. Музейд 119 занданшуулсан шарил бүхий үзмэр байдаг. Тэдний зарим нь бүрэн хувцасласан байхад зарим нь ганц гуталтай байх жишээтэй. Энэ музейн хамгийн сонирхолтой үзмэр нь бунхандаа эргэн амилж гараа хазаад амаа цусаар дүүргэсэн эмэгтэйн мумми гэнэ. Мөн эл газартай салшгүй холбоотой түүхийг хүүрнэх нэгэн дууг Английн дуучин Тояа Вилкокс 1980 онд бичжээ. НЯЛХ ҮР Гринландын Ньюсуак хойгт нутгийн Килакитсок бол археологичдын хамгийн их зочилдог газар. Энэ нутгаас Христийн он тооллын 1460 оны үед хамаарах зургаан сартай нялх хүүхэд, эмэгтэй хүний хэд хэдэн занданшуулсан шарил олжээ. 1972 онд олсон хүүгийн шарилыг эскимосчуудын заншил ёсоор нас барсан эхийнх нь хажууд амьдаар нь орхисон байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж буй. Эдгээр шарил амьтдын арьсаар хийсэн хувцастай байсан аж.
НЯЛХ ҮР
Гринландын Ньюсуак хойгт нутгийн Килакитсок бол археологичдын хамгийн их зочилдог газар. Энэ нутгаас Христийн он тооллын 1460 оны үед хамаарах зургаан сартай нялх хүүхэд, эмэгтэй хүний хэд хэдэн занданшуулсан шарил олжээ. 1972 онд олсон хүүгийн шарилыг эскимосчуудын заншил ёсоор нас барсан эхийнх нь хажууд амьдаар нь орхисон байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж буй. Эдгээр шарил амьтдын арьсаар хийсэн хувцастай байсан аж.
ХҮЛЭГ БААТАР
Германы хүчит хүлэг баатар гэгддэг Крисшений занданшуулсан шарил нь түүхийн өвийг илэрхийлэх олдвор бөгөөд одоог хүртэл нууцлаг нэгэн гэрэл түүний мумминаас цацрах ажээ. Хожим түүний тухай нэгэн домог ихээхэн тархсан нь Германы нацист үзэлтнүүдийн дургүйг ихэд хүргэж байсан гэнэ. Тэрхүү домогт хүүхэмсэг хүлэг баатар нэг удаа хоньчин залуугийн эхнэрт сээтэн хаясан ч бүтэлгүйтсэний улмаас хоньчин залуугийн амийг хөнөөсөн явдал гарчээ. Бэлэвсэн хоцорсон эхнэр нь шүүхэд гомдол гаргахад шүүхийн өмнө Крисшень буруугаа хүлээгээгүй байна. Мөн хүлэг баатар “Миний буруугүй гэдгийг баталж намайг нас барсны хойно миний цогцос муудахгүй байх болно” гэж хэлжээ. Гэсэн ч түүний буруутайг нотлон түүнийг цаазаар авсан ч түүний шарил муудаагүй юм.
ЮКОК ГҮНЖ
Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү мумми нь 2500 жилийн өмнө нас барсан байх магадлалтай, 25 настай агаад Алтайн уулсаар нутаглаж байсан Паризик омгийн гүнж Юкок гэнэ. Муммиг 1993 онд олж Оросын үндэсний музейд хадгалагдаж байгаа юм. Түүний булшийг ухаж гаргахад нутгийнхан нь тийм ч таатай байгаагүй. Учир нь тэрбээр нутгийн удган гүнж байжээ. Энэхүү занданшуулсан шарилыг авч явснаас хойш ойн түймэр, газар хөдлөлт, өвчин тахал, амиа хорлолт гээд золгүй явдал ар араасаа үргэлжлэх болсон байна. Үүнээс үүдэн Юкок гүнжийн занданшуулсан шарилыг нутагт нь буцааж тухайн хотын түүхийн музейд үргэлжлүүлэн судлах төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл (2)
номин (59.153.87.15)
Ð°Ð¹Ð¼Ð°Ñ Ñмаа
haidas (202.179.28.180)
wow fantastik baby