Жон Клоуд: Харь гаригаас илгээж буй дуу авиаг хурдан тайлж унших хэрэгтэй
- 2012-10-28
- Дэлхий
- 0
Одон орон судлаач, эрдэмтэн Жон Клоуд амьдралынхаа 50 гаруй жилийг
сансар судлалд зориулсан байна. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил харь гариг,
үл мэдэгдэх нисдэг биетийн тухай түлхүү судлах болжээ. Түүнтэй “UFO and
UFOLOGY” сэтгүүл ярилцсаныг хүргэе.
Одон орон судлаач, эрдэмтэн Жон Клоуд амьдралынхаа 50 гаруй жилийг сансар судлалд зориулсан байна. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил харь гариг, үл мэдэгдэх нисдэг биетийн тухай түлхүү судлах болжээ. Түүнтэй “UFO and UFOLOGY” сэтгүүл ярилцсаныг хүргэе.
-Агаар мандлын уудам орон зайд цэнхэр гаригаас өөр амьдралтай гариг байгааг нотлох өнөөдрийн шинжлэх ухааны төвшин ямар байна?
-Манай дэлхий шиг амьдралтай гариг байгаад би эргэлздэггүй. Харин тэр гаригтай хэрхэн холбоо тогтоох, өөрсдийгөө тэдэнд таниулахад цэнхэр гаригийн шинжлэх ухаан балчирдаж байна. Дэлхий дээр байгаа бүхий л дуу авиаг сансрын уудам зайд түгээх сансрын станцыг манай гаригаас олон удаа илгээсэн. Гэсэн ч хариу алга. Энэ нь ямар ч үр дүнгүй станцуудыг нисгэдэг гэсэн үг.
-Хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт үл мэдэгдэх нисдэг биет осолдсон. Дотор нь байсан харь гаригийн хүмүүсийг амьдаар нь олсон тухай дэлхий нийтээрээ шуугисан. Шинжлэх ухаан, танин мэдэхүйд чухал үйл явдлын бодит үнэнийг ямар учраас нуун дарагдуулсан юм бол?
-Үнэхээр тийм явдал боллоо гэж дэлхий нийтээрээ шуугисан нь үнэн. Тухайн үед бүхий л асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах, олон түмнийг цочирдуулахгүй байх гэсэндээ нуун дарагдуулсан болов уу. Ер нь осол болсон газрын эргэн тойронд Америкийн цэргийн бааз хяналт тавьсан гэсэн. Мөн судалгаа шинжилгээнд оролцсон эрдэмтэдтэй би өнөөдрийг хүртэл уулзаагүй байна. Тэр ч байтугай аль улсын хэн гэдэг эрдэмтэн шинжилгээнд оролцсон нь одоо болтол нууц байгаа. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт үзэгдэж буй үл мэдэгдэх нисдэг биетийг харсан гэж ярьж байгаа хүмүүс бүгд худлаа ярина гэж байхгүй шүү.
-Эрдэмтдийн төсөөлж байгаа харь гаригийн хүний гадаад төрх байдал ямар байдаг бол. Хэвлэлээр янз бүрээр зурсан байдаг л даа?
-Харь гаригийн хүнийг нүдээр үзэж, гараар бариагүй болохоор ийм тийм хэлбэртэй гэж хэлэхэд хэцүү. Элдэв адал явдалтай кино, сонин хэвлэлд гарсан зургуудыг үзээд инээд хүрэх шиг болдог шүү. Манай гаригийн хүнийг дууриалган зурсан нь тохиромжгүй санагддаг. Дөрвөн мөч, нүд, чих, хамар, ам, элэг, бөөр, зүрх гээд бараг бүх эрхтэй байх жишээтэй. Гэтэл бусад гариг оршин тогтнож байгаа бодит байдал цэнхэр гаригаас тэс өөр шүү дээ. Үүнээс үзэхэд харь гаригийн амьд биетийн зүй тогтол биднийхээс тэс өөр байх нь мэдээж хэрэг. Тэд ямар ч хэлбэр дүрстэй байж болно.
-Үл мэдэгдэх нисдэг биет тэнгэрт хэрхэн зорчиж байгааг телевизээр харуулсан. Энэ нь үл итгэгчдийн үзэл бодлыг няцаасан байх?
-Тэр нэвтрүүлгийг би ч бас үзсэн юм байна. Ерөөсөө харь гариг, үл мэдэгдэх нисдэг биетийг үгүйсгэнэ гэдэг утгагүй зүйл. Хэдхэн жилийн өмнө Английн нутаг дэвсгэрээс дэлхий дээр байдаггүй металлаар хийгдсэн харь гаригийн хөлгийн сэг олдсон. Эрдэмтдийн зөвлөл нь хуралдаад манай гариг дээр байдаггүй металл байна гэдгийг нотолсон шүү дээ. Гэхдээ тэндээс ямар нэгэн амьд биетийн цогцос олдоогүй нь үл итгэгчдэд эргэлзээ төрүүлсэн байх.
-Харь гаригийнхан манай дэлхийтэй холбоо барих гэж янз бүрийн дуу авиа илгээж байна гэж зарим эрдэмтэн ярьдаг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Янз бүрийн дуу авиа илгээгээд байгаа нь үнэн юм. Гол учир нь түүнийг тайлж уншиж чадахгүйдээ л байгаа. Жишээ нь, 1950-иад оноос хойш хүчтэй мэдрэгдэх болсон тэдгээр дуу авиаг тайлж уншвал бид жаахан ч гэсэн харийнхны тухай мэдээлэлтэй болно. Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байна гээд яриад байдаг. Гэтэл хэдхэн дуу авианы учрыг олж чадахгүй байгаа нь хүн төрөлхтний эмгэнэл юм. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг шүү.
-Тэдгээр дуу авиаг тайлж уншихад бидэнд хэдэн жилийн хугацаа шаардагдах вэ?
-Үүнийг би хэлж мэдэхгүй. Магадгүй миний үед биш юм гэхэд миний үр хүүхэд, түүний үр хүүхдүүд л тайлж унших байх. Дуу авианаас гадна янз бүрийн дүрс бүхий тэмдэг үлдээдэг. Түүнийг нь бас хүн төрөлхтөн тайлж уншиж чадахгүй байгаа. Энэ бүх нууцыг тайлж харилцах түлхүүрийг атгах хэрэгтэй. Тэгж байж сансрын уудам орон зайд бид өөрийн нөлөөллийг тогтоож чадна.
-1960-аад онд “Икар” гариг дэлхийтэй мөргөлдөж сөнөнө гэж байсан. Гэтэл сөнөсөнгүй. Үүнийг хүмүүс худлаа цуурхал байсан гэж яриад байгаа?
-“Икар” гариг дэлхийг чиглэн ирж байсан нь үнэн. Гэхдээ эрдэмтдийн тооцоолж байснаас холуур зөрсөн. Товчоор хэлбэл, хүн төрөлхтнийг аз дайрсан гэсэн үг. Тэгэхээр дээрх цуурхал шуугиан байгаагүй гэдэг нь батлагдаж байгаа биз. Сансрын уудам орон зайд “Икар” гариг гэлтгүй том жижиг олон тооны гариг, солир зорчиж байдаг. Зөвхөн гариг гэлтгүй томоохон хэмжээний солир дэлхийтэй мөргөлдөхөд амьдрал сөнөх аюултай. Төсөөллөөр тайлбарлая л даа. Томоохон хэмжээний солиртой цэнхэр гариг мөргөлдлөө гэхэд дэлхийн агаарт маш хүчтэй өөрчлөлт гарч асар их шуурга, тоосжилт үүснэ. Нэг үгээр хэлбэл, амьд амьтан тэсэхийн аргагүй тийм тоосжилт үүснэ гэсэн үг. Мөн далай тэнгис савнаасаа хальж хуурай газар үлдэхгүй. Дэлхийн гүн дэх халуун цөм хүчтэй хөдөлгөөнд орж сөнөсөн, сөнөөгүй галт уулууд дэлбэрэх аюултай.
-Агаар мандлын уудам орон зайд цэнхэр гаригаас өөр амьдралтай гариг байгааг нотлох өнөөдрийн шинжлэх ухааны төвшин ямар байна? -Манай дэлхий шиг амьдралтай гариг байгаад би эргэлздэггүй. Харин тэр гаригтай хэрхэн холбоо тогтоох, өөрсдийгөө тэдэнд таниулахад цэнхэр гаригийн шинжлэх ухаан балчирдаж байна. Дэлхий дээр байгаа бүхий л дуу авиаг сансрын уудам зайд түгээх сансрын станцыг манай гаригаас олон удаа илгээсэн. Гэсэн ч хариу алга. Энэ нь ямар ч үр дүнгүй станцуудыг нисгэдэг гэсэн үг.
-Хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт үл мэдэгдэх нисдэг биет осолдсон. Дотор нь байсан харь гаригийн хүмүүсийг амьдаар нь олсон тухай дэлхий нийтээрээ шуугисан. Шинжлэх ухаан, танин мэдэхүйд чухал үйл явдлын бодит үнэнийг ямар учраас нуун дарагдуулсан юм бол?
-Үнэхээр тийм явдал боллоо гэж дэлхий нийтээрээ шуугисан нь үнэн. Тухайн үед бүхий л асуудалд шинжлэх ухааны үүднээс хандах, олон түмнийг цочирдуулахгүй байх гэсэндээ нуун дарагдуулсан болов уу. Ер нь осол болсон газрын эргэн тойронд Америкийн цэргийн бааз хяналт тавьсан гэсэн. Мөн судалгаа шинжилгээнд оролцсон эрдэмтэдтэй би өнөөдрийг хүртэл уулзаагүй байна. Тэр ч байтугай аль улсын хэн гэдэг эрдэмтэн шинжилгээнд оролцсон нь одоо болтол нууц байгаа. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт үзэгдэж буй үл мэдэгдэх нисдэг биетийг харсан гэж ярьж байгаа хүмүүс бүгд худлаа ярина гэж байхгүй шүү.
-Эрдэмтдийн төсөөлж байгаа харь гаригийн хүний гадаад төрх байдал ямар байдаг бол. Хэвлэлээр янз бүрээр зурсан байдаг л даа?
-Харь гаригийн хүнийг нүдээр үзэж, гараар бариагүй болохоор ийм тийм хэлбэртэй гэж хэлэхэд хэцүү. Элдэв адал явдалтай кино, сонин хэвлэлд гарсан зургуудыг үзээд инээд хүрэх шиг болдог шүү. Манай гаригийн хүнийг дууриалган зурсан нь тохиромжгүй санагддаг. Дөрвөн мөч, нүд, чих, хамар, ам, элэг, бөөр, зүрх гээд бараг бүх эрхтэй байх жишээтэй. Гэтэл бусад гариг оршин тогтнож байгаа бодит байдал цэнхэр гаригаас тэс өөр шүү дээ. Үүнээс үзэхэд харь гаригийн амьд биетийн зүй тогтол биднийхээс тэс өөр байх нь мэдээж хэрэг. Тэд ямар ч хэлбэр дүрстэй байж болно.
-Үл мэдэгдэх нисдэг биет тэнгэрт хэрхэн зорчиж байгааг телевизээр харуулсан. Энэ нь үл итгэгчдийн үзэл бодлыг няцаасан байх?
-Тэр нэвтрүүлгийг би ч бас үзсэн юм байна. Ерөөсөө харь гариг, үл мэдэгдэх нисдэг биетийг үгүйсгэнэ гэдэг утгагүй зүйл. Хэдхэн жилийн өмнө Английн нутаг дэвсгэрээс дэлхий дээр байдаггүй металлаар хийгдсэн харь гаригийн хөлгийн сэг олдсон. Эрдэмтдийн зөвлөл нь хуралдаад манай гариг дээр байдаггүй металл байна гэдгийг нотолсон шүү дээ. Гэхдээ тэндээс ямар нэгэн амьд биетийн цогцос олдоогүй нь үл итгэгчдэд эргэлзээ төрүүлсэн байх.
-Харь гаригийнхан манай дэлхийтэй холбоо барих гэж янз бүрийн дуу авиа илгээж байна гэж зарим эрдэмтэн ярьдаг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Янз бүрийн дуу авиа илгээгээд байгаа нь үнэн юм. Гол учир нь түүнийг тайлж уншиж чадахгүйдээ л байгаа. Жишээ нь, 1950-иад оноос хойш хүчтэй мэдрэгдэх болсон тэдгээр дуу авиаг тайлж уншвал бид жаахан ч гэсэн харийнхны тухай мэдээлэлтэй болно. Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байна гээд яриад байдаг. Гэтэл хэдхэн дуу авианы учрыг олж чадахгүй байгаа нь хүн төрөлхтний эмгэнэл юм. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг шүү.
-Тэдгээр дуу авиаг тайлж уншихад бидэнд хэдэн жилийн хугацаа шаардагдах вэ?
-Үүнийг би хэлж мэдэхгүй. Магадгүй миний үед биш юм гэхэд миний үр хүүхэд, түүний үр хүүхдүүд л тайлж унших байх. Дуу авианаас гадна янз бүрийн дүрс бүхий тэмдэг үлдээдэг. Түүнийг нь бас хүн төрөлхтөн тайлж уншиж чадахгүй байгаа. Энэ бүх нууцыг тайлж харилцах түлхүүрийг атгах хэрэгтэй. Тэгж байж сансрын уудам орон зайд бид өөрийн нөлөөллийг тогтоож чадна.
-1960-аад онд “Икар” гариг дэлхийтэй мөргөлдөж сөнөнө гэж байсан. Гэтэл сөнөсөнгүй. Үүнийг хүмүүс худлаа цуурхал байсан гэж яриад байгаа?
-“Икар” гариг дэлхийг чиглэн ирж байсан нь үнэн. Гэхдээ эрдэмтдийн тооцоолж байснаас холуур зөрсөн. Товчоор хэлбэл, хүн төрөлхтнийг аз дайрсан гэсэн үг. Тэгэхээр дээрх цуурхал шуугиан байгаагүй гэдэг нь батлагдаж байгаа биз. Сансрын уудам орон зайд “Икар” гариг гэлтгүй том жижиг олон тооны гариг, солир зорчиж байдаг. Зөвхөн гариг гэлтгүй томоохон хэмжээний солир дэлхийтэй мөргөлдөхөд амьдрал сөнөх аюултай. Төсөөллөөр тайлбарлая л даа. Томоохон хэмжээний солиртой цэнхэр гариг мөргөлдлөө гэхэд дэлхийн агаарт маш хүчтэй өөрчлөлт гарч асар их шуурга, тоосжилт үүснэ. Нэг үгээр хэлбэл, амьд амьтан тэсэхийн аргагүй тийм тоосжилт үүснэ гэсэн үг. Мөн далай тэнгис савнаасаа хальж хуурай газар үлдэхгүй. Дэлхийн гүн дэх халуун цөм хүчтэй хөдөлгөөнд орж сөнөсөн, сөнөөгүй галт уулууд дэлбэрэх аюултай.

Сэтгэгдэл (1)
MUNKHGEREL (182.160.1.150)
Gaihaltai