Эрэгтэй жүдочид орой өрсөлдөнө
- 2012-10-28
- Спорт
- 0
Олимпийн жил болдог насанд хүрэгчдийн ангиллын цорын ганц ДАШТ болох
багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Сальвадор хотноо
өчигдөр эхэллээ.
Олимпийн жил болдог насанд хүрэгчдийн ангиллын цорын ганц ДАШТ болох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Сальвадор хотноо өчигдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр болж, Японы тамирчид түрүүлжээ. Монголын жүдочид медалийн төлөөх барилдаанд Бразилийн багт ялагджээ. Харин эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр орой Монголын цагаар 20.30 цагт, харин шигшээ барилдаан 03.00 цагт эхлэх хуваарьтай байна. Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Б.Жанчивдорж /-90 кг/, Б.Тэмүүлэн /+90 кг/ нарын бүрэлдэхүүнтэй Бразилийг зорьсон эрэгтэй жүдочид “D” хэсэгт сугалаа татсан бөгөөд хэсгийн эхний барилдаанд БНСУ-ын багтай барилдана.

Сэтгэгдэл (0)