“Спортлог Улаанбаатар”-т Нийслэлчүүд нэгдлээ

    “Спортлог Улаанбаатар” өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Сүхбаатарын талбай биеийн заал, хөлб өмбөгийн талбай болон хувирав. Гадаа хэдий хүйтэн байсан ч хүүхдүүд сагсан бөмбөг тоглож, иргэд гимнастикаар хичээллэн үсэрч харайн хөл хөдөлгөөн ихтэй байсан юм.
    “Спортлог Улаанбаатар” өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Сүхбаатарын талбай биеийн заал, хөлб өмбөгийн талбай болон хувирав. Гадаа хэдий хүйтэн байсан ч хүүхдүүд сагсан бөмбөг тоглож, иргэд гимнастикаар хичээллэн үсэрч харайн хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Иргэдийн амралт, чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэхэд хувь нэмэр болсон эл өдөрлөгийг нийслэлийн 373 жилийн ойд зориулан зохион байгууллаа. Уг өдөрлөгт БТСГ, дүүргүүдийн биеийн тамир спортын газар болон нийслэлд энэ чиглэлээр сургалт явуулдаг байгууллагууд оролцож иргэдэд мэдээлэл өгөв.

    Мөн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагаас бие бялдар чийрэгжүүлэлтийн төвшнийг тогтоон, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Н.Төгсцогт нар эл өдөрлөгт идэвхтэй оролцон иргэдийн талархлыг хүлээсэн юм. Өдөрлөгийн үеэр хүмүүсийн төдийлөн хичээллээд байдаггүй спортын төрлийг ч сурталчилсан. Олон улсын дартсын холбооны төлөөлөгчид хүүхэд залуучуудад дартс шидэх техникийг зааж, үндэсний наадгай шагайн харваагаар өрсөлдөв.

    Хүүхдүүд морь уралдуулж, шагай шүүрэн наадаж байсан нь иргэдийн сонирхлыг татаж байлаа. Зургаан дүүргийн иргэдийн дунд олс таталтын тэмцээн зохиож байгуулав. Энэ үеэр зохион байгуулагчид өдөрлөгт ирсэн хүүхдүүдийн дунд бүжгийн тэмцээн зохион дэлхийг байлдан далгуулж буй “Ганнам стайль”-ийн аянд дуучны хөгжилтэй бүжгийг дууриан бүжиглүүлж өрсөлдүүлсэн нь уур амьсгалыг халуун дулаан болгож байв.

Б.СЭЛЭНГЭ



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)