Японыг буулт хийхгүй бол цэргийн хүч ашиглахаа мэдэгдэв

   “Хэрвээ Япон Улс Хятадын тусгаар тогтнолыг үгүйсгэвэл Бээжин цэргийн хүч ашиглана” гэж “Синьхуа” агентлаг Гадаад харилцааны дэд сайд Жан Жижун ярианаас эш татан мэдээллээ.
   “Хэрвээ Япон Улс Хятадын тусгаар тогтнолыг үгүйсгэвэл Бээжин цэргийн хүч ашиглана” гэж “Синьхуа” агентлаг Гадаад харилцааны дэд сайд Жан Жижун ярианаас эш татан мэдээллээ. Гадаад харилцааны дэд сайд Жан Жижун хэвлэлийн бага хурал зарлаж, “Манай орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдалд заналхийлж, тусгаар тогтнолтой минь маргасан Япон зэрэг бусад орны эсрэг цэргийн хүч ашиглахыг Бээжин дэмжинэ” гэж хэлжээ.
Мөн “Бид бүх оронтой, түүний дотор Японтой эв найрамдалтай амьдрахыг хүсч байна. Гэвч бидний баримталдаг энэ зарчим хамгийн доод төвшиндээ хүрээд байна” гэжээ. Хятад, Япон улсууд Сенкаку буюу Дяойатао бүлэг арлын эзэмшлээс болж олон жил маргасан ч одоогийнх шиг ийм хурцадмал байдалд хүрээгүй юм. Арлын маргаан өмнөхөөс хүчтэй дэгдсэний дараа Японы Засгийн газар маргаантай таван арлаас арай том гурван арлыг өөрийн иргэн Курихарагийн гэр бүлээс 2.05 тэрбум иен (26.1 сая ам.доллар)-ээр худалдан авах шийдвэр гаргасан.
Энэ нь Хятадад Японыг эсэрүүцсэн томоохон эсэргүүцлийн ажиллагаа өрнөхөд хүргэсэн билээ. Үүнтэй холбогдуулан хоёр орны харилцаа хүйтэн дайнаас хойшхи хамгийн хүнд нөхцөлд хүрээд байгаа юм. Хятадын талын үзэж буйгаар, Япон Улс арлын бүлгийг 1895 онд эзэмшсэн. Гэхдээ Хятад Улс арлыг үүнээс өмнө буюу 1783 онд эзэмшсэн. Учир нь Хятадын иргэн арлыг 1783 онд нээжээ.
Харин Японы талын мэдээлснээр, уг арал Японых гэдгийг Хятадын Засгийн газар аль эрт хүлээн зөвшөөрчээ. Сенкаку аралтай холбоотой талархлын болон албан мэдэгдэлд энэ тухай дурдсан байдаг аж. Харин Япон Улс олон улсын хуулиар “манайх” гэж бүртгэгдсэн арлын бүлгийг олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудын тусламжтайгаар нотолно гэж мэдэгдсэн.
Харин саяхан ОХУ Японы талтай Курилын арлын асуудлаар уулзах үеэр Сенкаку арлын асуудалд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Ямартай ч Хятад Улс арлын бүлгийг өөрийн эзэмшлийнх гэдгээ хамгаална. Энэ асуудлаар маргаж буй Японыг буулт хийхгүй бол цэргийн хүч ашиглана гэдгээ мэдэгдлээ. Япон Улс ч мөн эдийн засгийн чухал бүс болсон арлын бүлгийг алдахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.57.138)

    2012-11-02

    үнэхээр диилдэхгүи шуналтаи ум аа хужж нар

  • yadargaatai yum (122.201.18.156)

    2012-10-29

    hujaa nar zugeer l amaa taglad ter sansarluugaa niseesee bilee

  • (122.201.18.135)

    2012-10-29

    Хятад Улс задрахыг харах юмсан