Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ

    Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулж буй буудлагын дэлхийн цомын тэмцээнээс “Бээжин-2008” зуны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээнд цэц мэргэнээ сорьж амжилт гаргасан юм.

    Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулж буй буудлагын дэлхийн цомын тэмцээнээс “Бээжин-2008” зуны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээнд цэц мэргэнээ сорьж амжилт гаргасан юм. Түүний өрсөлдсөн төрөлд 11 мэргэн бууч онч сорьсноос “Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын аварга, БНСУ-ын Ким Жан Ми 793.2 оноогоор тэргүүлж, Д.Мөнхбаяр 791.3 оноогоор удаалсан байна. Харин “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга, БНХАУ-ын Чен Ин 790.3 оноогоор хүрэл медаль хүртжээ.

Б.СЭЛЭНГЭ



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)