Япон зурагчны дуранд буусан “Их урлагын ирээдүй”

    Энэ хүнийг Нарикацү Айда гэдэг. Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-нд дурлаж ардын хөгжмийн гайхамшгийг мэдрэхээр манай улсад саатжээ. Монголын гэ рэл зурагчны холбооны тэргүүн байрын шагналт түүний “Их урлагийн ирээдүй” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг ХБК-ийн танхимд дэлгэсэн байна.

    Энэ хүнийг Нарикацү Айда гэдэг. Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-нд дурлаж ардын хөгжмийн гайхамшгийг мэдрэхээр манай улсад саатжээ. Монголын гэрэл зурагчны холбооны тэргүүн байрын шагналт түүний “Их урлагийн ирээдүй” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг ХБК-ийн танхимд дэлгэсэн байна. Үзэсгэлэнд Монголын ирээдүйн хөгжимчдийн бэлтгэл сургуулилтаа хийж байдал болон өнөө цагийн алдартнуудын 100 зургийг гэрэл зургийн хальснаа буулгасан нь шимтэн хармаар сайхан санагдаж байлаа.

    Тэрбээр багаасаа сонгодог хөгжмийн яруу сайхныг мэдэрсэн ажээ. Мөн бага сургуульд байхаасаа л гэрэл зураг сонирхох болсон нь энэ мэргэжилд хөтөлсөн гэлтэй. Нарикацү Айда Японы Кэн Домоны номоос гэрэл зураг бол урлаг гэдгийг мэдэрсэн ажээ. Ийнхүү тэрбээр сонсох дуртай хөгжим болон биширдэг уран бүтээлчдээ гэрэл зургийн хальснаа буулгах сонирхлоо мэргэжил болгон яваа нэгэн аж.



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)