Арнольд Шварценеггер “Конан”-ы дүрээ буцаан авна

    Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер тун удахгүй үзэгчдэд хүрэх “Зэрлэг Конан” киноны шинэ цувралд тоглоно гэж “Universal Picture” кино компани мэдээллээ. Уг кино анх 1982 онд гарснаас хойш олон цуврал бүтээгдсэн юм.
Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер тун удахгүй үзэгчдэд хүрэх “Зэрлэг Конан” киноны шинэ цувралд тоглоно гэж “Universal Picture” кино компани мэдээллээ. Уг кино анх 1982 онд гарснаас хойш олон цуврал бүтээгдсэн юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч 2011 онд гарсан уг киноны цувралд “Хаан ширээний тоглоом” киногоор олонд танигдсан залуу жүжигчин Жейсон Момоа тоглосон билээ. Өдгөө 65 настай А.Шварценеггерийн хувьд уг кино хамгийн их амжилт дагуулсан кинонуудынх нь нэг юм.

    Тэрбээр саяхан “Би үргэлж Конаны дүрд дуртай байсаар ирсэн. Дахин нэг удаа энэ дүрд тоглох болсондоо туйлын баяртай байна” гэжээ. Бодибилдингийн тамирчин А.Шварценеггерийн тоглосон “Зэрлэг Конан” Хойд Америкт 70 сая гаруй ам.долларын орлого олсон байна. Харин шинэ Жейсон Момоагийн тоглосон сүүлийн цуврал Хойд Америкаас ердөө 21 сая ам.долларын орлого цуглуулжээ.

Э.ЖАРГАЛ



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)