Гал зогсоосон баярын өдрүүдээр хамгийн олон хүн амь үрэгджээ
- 2012-10-31
- Дэлхий
- 0
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагууд уламжлалт ариун
баяр “Ид аль-Адха”-ын үеэр харилцан гал зогсоохыг зөвшөөрсөн.
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний удирдлагууд уламжлалт ариун баяр “Ид аль-Адха”-ын үеэр харилцан гал зогсоохыг зөвшөөрсөн. Гэсэн ч энэ баяраар жирийн өдрүүдээс олон хүн амь үрэгджээ. Уг баяр гурван өдөр үргэлжилдэг бөгөөд сөргөлдөгч хоёр тал энэ сарын 27-29- нд цус асгаруулахыг хориглосон юм. Гэвч баярын гурван өдөр харьцангуй олон хүн амь үрэгдэж, сүүлийн өдөр 99 хүн амь үрэгдсэн байна.
Сирийн Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, баярын эхний өдөр буюу энэ сарын 27- нд нийслэл Дамаск хотод бөмбөг дэлбэрч 47 хүн амь үрэгджээ. Харин өнгөрөгч 28, 29-нд 175 хүн амь үрэгдсэн байна. Үүний 99 нь баярын сүүлийн өдөр буюу өнгөрөгч даваа гаригт амиа алджээ. Хүний эрхийн идэвхтнүүдийн тогтоосноор баярын сүүлийн өдөр амь үрэгдсэн 99 хүний 35 нь Засгийн газрын цэрэг, 34 нь босогч, 30 нь энгийн иргэн байжээ.
Харин энгийн иргэдийн 18, тэдний дотор найман эмэгтэй, таван хүүхэд Засгийн газрын баруун хойд зүгийн Идлиб мужийн тосгодын нэгэнд агаарын цохилт өгөх үеэр амиа алдсан аж.

Сэтгэгдэл (0)