“ОХУ Ойрхи Дорнод дахь нөлөөгөө алдаагүй”
- 2012-10-31
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров ОХУ-ыг Ойрхи Дорнодод нөлөөгөө алдаж буйг үгүйсгэжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров ОХУ-ыг Ойрхи Дорнодод нөлөөгөө алдаж буйг үгүйсгэжээ. Тэрбээр “ОХУ Ойрхи Дорнод дахь нөлөөгөө алдаагүй. Учир нь бид Ойрхи Дорнодын хамгийн нөлөөтэй орнуудын дийлэнхтэй нь дипломат харилцаатай.
Тиймээс иймэрхүү дүгнэлттэй санал нийлэхгүй. Ойрхи Дорнод дахь ОХУ-ын нөлөөг хүчээр бууруулахыг хичээсэн ухуулгын чанартай мэдээлэл гарч байна. Тэдний энэ хүсэл бүтэшгүй мөрөөдөл” гэж хэлжээ.
Мөн Арабын хавар зэрэг Ойрхи Дорнодод дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаа ОХУ-ын нөлөөг ихэсгэж буйг онцлов.

Сэтгэгдэл (0)