Иран ямар ч дайралттай нүүр тулахад бэлэн
- 2012-10-31
- Дэлхий
- 0
Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Иран Улс гаднын ямар ч дайралттай нүүр тулахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Иран Улс гаднын ямар ч дайралттай нүүр тулахад бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Исламын бүгд найрамдах Иран улс түрэмгийллийг үл дэмжсэн зарчим баримталдаг.
Гэхдээ харийн дайснуудын эсрэг эх орноо хамгаалахын тулд энэ зарчмаа эвдэхээс өөр аргагүй. Бид ямар ч түрэмгийллээс эх орноо зэвсгийн хүчээр хамгаалах болно” гэж хойд зүгийн Хойд Хорасан мужийн Божнурд хот дахь цэргийн баазад хэлсэн үгэндээ дурджээ. Үүнээс өмнө тус улсын зэвсэгт хүчний элит анги Хувьсгалт гуардын командлагч, хошууч генерал Мохаммад Али Жафари “Иран Улс дайснуудтайгаа тэмцэх цэргийн хүчтэй” гэж мэдээлж байсан юм.
Мөн Израиль, АНУ зэрэг орон тус улсын цөмийн байгууламжид агаарын цохилт өгвөл хариуг нь барих байлдааны ажиллагааны чиглэлийг тодорхой болгохыг Тегераны эрх баригчдаас хүссэн юм.

Сэтгэгдэл (0)