Италийн ерөнхий сайд парламентийн сонгуульд оролцохгүй
- 2012-10-31
- Дэлхий
- 0
Италийн Ерөнхий сайд Марио Монти парламентын сонгуульд оролцохгүй гэж мэдэгджээ.
Италийн Ерөнхий сайд Марио Монти парламентын сонгуульд оролцохгүй гэж мэдэгджээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш энэ албан тушаалд ажиллаж буй тэрбээр ирэх оны хавар болох парламентын сонгуульд оролцохгүй гэж АНУ-д зочлох үеэрээ ярьсан байна. Засгийн газрын тэргүүн “Си-Эн-Эн” телевизэд “Би ямар ч сонгуульд оролцохгүй. Надад хэрэггүй” гэж хэлжээ.
Харин “Сильвио Берлускониг Ерөнхий сайдын албан тушаалд дахин сонгогдох эсэхийг мэдэхгүй байна. Тэр улстөрөөс хэзээ ч гарахыг хүсэхгүй” гэжээ. Нэрт эдийн засагч Марио Монти Италид эдийн засгийн хямрал нүүрлэсний дараа олон нийт болон улстөрчдийн дэмжлэгтэйгээр хямралын эсрэг шийдвэртэй арга хэмжээ аваагүй Ерөнхий сайд Сильвио Берлусконийг хугацаанаас нь өмнө огцруулж энэ албан тушаалд томилогдсон юм.

Сэтгэгдэл (0)