Хар салхи НҮБ-ын төв штаб дахь уулзалтыг цуцлав

     АНУ-ын олон муж “Сэнди” хэмээх хар салхинд нэрвэгдсэний улмаас НьюЙорк хот дахь НҮБ-ын төв штаб дахь бүх уулзалт цуцлагдлаа.
     АНУ-ын олон муж “Сэнди” хэмээх хар салхинд нэрвэгдсэний улмаас НьюЙорк хот дахь НҮБ-ын төв штаб дахь бүх уулзалт цуцлагдлаа. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромни нар кампанит ажлаа зогсоосон.
 Түүнчлэн орон нутгийн нислэг, далайн эргийн нутгуудын нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, бага, дунд сургууль үүдээ барьжээ. Цаг уурчдын хэлснээр, “Сэнди” хар салхи мод, гэрлийн шонг булга татах хүчтэй аж. Тиймээс албаныхан оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)