Босни эр 5650 км алхжээ

     Боснийн лалын шашинт Сенад Хаджич хэмээх 47 настай эр Саудын Арабын Мекка хотод болох лалын шашны ариун мөргөл “Хаж”-д оролцохоор 5650 км явган явжээ.
     Боснийн лалын шашинт Сенад Хаджич хэмээх 47 настай эр Саудын Арабын Мекка хотод болох лалын шашны ариун мөргөл “Хаж”-д оролцохоор 5650 км явган явжээ. Жил бүр зохиогддог уг арга хэмжээ лалын шашинтнуудын хамгийн том мөргөлийн нэг бөгөөд ойролцоогоор хоёр сая орчим хүн оролцдог. Тэдний ихэнх нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн лалын шашинтнуудын төлөөлөл юм.
Боснийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, С.Хаджич 5650 км-ийн зайг 10 сар туулжээ. Тэрбээр энэ аялалдаа 20 орчим кг турж, 260 орчим ам.долларын зардал гаргасан байна. С.Хаджич Саудын Арабд очсоныхоо дараа сэтгүүлчдэд “Миний аялалд амар хялбар нэг ч өдөр байгаагүй. Өдөр бүр хүнд байсан” гэж хэлжээ.
Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Боснийн зүүн хойд зүгийн Бановичи хотоос гарч Серб, Болгар, Турк, Иордан, дайны гал дүрэлзсэн Сирийн нутгаар дайрч Саудын Арабын баруун өмнө зүгийн лалын ариун хот Меккад ирсэн аж. Түүний 314 хоног үргэлжилсэн явган аяллын Сири, Болгарын нутгаар дайрсан маршрут хамгийн хүнд байжээ.
С.Хаджич Сирийн нутгаар үргэлжийн мөнх айдастай алхсан бол Болгарт -35 хэмийн хүйтэн угтсан байна. Тэрбээр мөн Сирийн цэргүүдийн нэг нь хэрвээ түүнийг амьд гарч чадвал Меккад миний өмнөөс залбираагүй гэж захисныг Саудын Арабын сэтгүүлчдэд дуулгажээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)