“Вэнь Зябаогийн гэр бүл нууц хөрөнгөгүй”
- 2012-10-31
- Дэлхий
- 0
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн гэр бүлийн өмгөөлөгчид “Ерөнхий сайдын гэр бүл нууц хөрөнгөгүй” гэж мэдээллээ
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн гэр бүлийн өмгөөлөгчид “Ерөнхий сайдын гэр бүл нууц хөрөнгөгүй” гэж мэдээллээ. Америкийн “Нью-Йорк Таймс” сонин Вэнь Зябаогийн гэр бүл их хэмжээний нууц хөрөнгөтэй гэж мэдээлсэн юм.
Үүний дараа Хятадын албаныхан “Нью-Йорк Таймс” сонин гүжирдсэн мэдээлэл цацсанд буруутгасан. Түүнчлэн В.Зябаогийн гэр бүл уг мэдээллийг ор үндэсгүй зүйл гэж эсэргүүцсэн юм. “Нью-Йорк Таймс” сонин өнгөрөгч баасан гаригийн дугаартаа “Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн гэр бүл Вэнь Зябаог одоогийн албан тушаалдаа байх хугацаанд 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон” гэж мэдээлжээ.
Түүнчлэн уг хөрөнгийг эзэмшиж буй хүмүүсийг В.Зябаогийн ээж, эхнэр, хүү, дүү гэж нэрлэсэн байна. Харин уг мэдээллийн дараа Хятадад “Нью-Йорк Таймс” сонины цахим хуудсыг хаасан юм.

Сэтгэгдэл (0)