Укрианы эрх баригч нам тэргүүлж байна
- 2012-10-31
- Дэлхий
- 0
Украинд өнгөрөгч ням гаригт болж өндөрлөсөн парламентын сонгуулийн
саналын хуудсын 10 хувь тоологдсоны дараа эрх баригч Бүс нутгуудын нам
тэргүүлж байгааг тус улсын Сонгуулийн төв хороо мэдээллээ.
Украинд өнгөрөгч ням гаригт болж өндөрлөсөн парламентын сонгуулийн саналын хуудсын 10 хувь тоологдсоны дараа эрх баригч Бүс нутгуудын нам тэргүүлж байгааг тус улсын Сонгуулийн төв хороо мэдээллээ. Ерөнхийлөгч Виктор Януковичийн нам одоогийн байдлаар 39.97 хувийн санал авч тэргүүлээд байгаа бол шоронд хоригдож буй экс Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн Эх орон нам 19.65 хувийн санал авснаар хоёрдугаар байрт жагсч байна.
Харин саналын хуудас 10 хувь тоологдсоны дараах байдлаар Коммунист нам 15.79 хувийн санал авч гуравдугаар байрт бичигдсэн байна. Тэгвэл дэлхийд данстай боксчин Виталий Кличкогийн тэргүүлдэг Ардчилсан шинэчлэлийн холбоо нам 11.59 хувийн санал авчээ. Харин эхний тавд Эрх чөлөөт үндэстэн нам 6.18 хувийн саналаар багтжээ. 450 хүний суудалтай Дээд Рада /парламент/-д 10 гаруй нам, эвслийн 5000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна.
Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, санал хураалтыг ням гаригийн оройн 20.00 цагт зогсоожээ. Энэ удаагийн парламентын сонгуульд нийт сонгогчдын 58 орчим хувь нь саналаа өгсөн байна. Дашрамд дурдахад, нэрт хөлбөмбөгчин Андрей Шевченкогийн гишүүнээр элссэн Украин Урагшаа нам нэг хувьд ч хүрэхгүй саналтай яваа аж.

Сэтгэгдэл (0)