Мизут Озель: Хүн жаахан өндөрлөгт гарахаараа л харь гаригийн амьтан болчихдог

    2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн ухаалаг, чадварлаг тоглолтоороо хөлбөмбөг сонирхогчдод танигдсан тоглогч бол Герман Улсын шигшээ багийн хагас хамгаалагч Мизут Озель. Өнөөдөр тэрбээр Испанийн алдарт клуб эзэн хааны “Реал Мадрид” багийн гол тоглогчдын нэг болжээ.








    2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн ухаалаг, чадварлаг тоглолтоороо хөлбөмбөг сонирхогчдод танигдсан тоглогч бол Герман Улсын шигшээ багийн хагас хамгаалагч Мизут Озель. Өнөөдөр тэрбээр Испанийн алдарт клуб эзэн хааны “Реал Мадрид” багийн гол тоглогчдын нэг болжээ. Түүнтэй хөлбөмбөг, амьдралын тухай “Dream” сэтгүүл ярилцсаныг хүргэе.

-Мөнхийн өрсөлдөгч Испанийн цэнгэлдэхэд тоглоно гэдэг хэцүү. Хэр дасч байна?

-Хөлбөмбөгч хүн тоглолтоосоо таашаал авахын тулд талбайн гадна талд юу болж байгааг анзаардаггүй байх хэрэгтэй. Тоглолтын явцад цэнгэлдэхийн уур амьсгалыг чагнаад байвал тоглогч биеэ барьчихдаг. Би өөрийнхөө тоглолтыг бүрэн гаргахын тулд эсрэг багийн хөгжөөн дэмжигчдийн таагүй уур амьсгалыг үл тоодог. Гэхдээ зарим үед торгуулийн цохилт цохих гээд очиход янз бүрийн таагүй үг чулууддаг л юм. Бүр “Мизут чи бол хэн ч биш. Нохойн бааснаас ялгаагүй амьтан” гэж хэлэхийг сонсож байсан шүү.

-Тухайн үед Танд юу бодогдож байв?

-Юу ч бодогдоогүй /инээв/. Хэрэв би нохойн бааснаас ялгаагүй амьтан байсан бол өнөөдөр энэ аугаа түүхтэй багт тоглохгүй байсан шүү дээ. “Ялагдашгүй Армада”, “Германы машин” хоёр бол дэлхийн хөлбөмбөгийн тавцанд мөнхийн өрсөлдөгчид байсан. Цаашид байсаар л байх болно. Би Германы шигшээд тоглодог болохоор Испанийн хөгжөөн дэмжигчид надад таагүй хандах нь мэдээж. Энэ таагүй уур амьсгалыг би өөрийнхөө тоглолтоор няцаах болно.

-Таны өөртөө итгэлтэй зан чинь “Онцгой хүн”-д таалагддаг гэсэн. Харин Та түүний тухай ямар бодолтой явдаг вэ?

-“Онцгой хүн” онцгой л байдаг юм билээ. Үүнийг би “Реал”-д ирээд л мэдсэн. Тэр тоглогчидтойгоо байнга харилцдаг. Ялангуяа багийнхаа шинэ, залуу тоглогчдыг онцгой анхаардаг. Тоглогчдын хувьд зөвхөн дасгалжуулагч биш сайн найз нь болж чаддаг юм.

-Энэ миний хувийн бодол л доо. Моуриньо дандаа олны анхаарлыг татахыг хичээдэг юм шиг?

-Таны бодолтой би санал нийлэхгүй байна. Моуриньо олны анхаарлыг татахын тулд үргэлж хэл ам хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Би багадаа реп, хип хоп хөгжим их сонсдог хүүхэд байлаа. Тухайн үед Германы алдарт хоёр реппэр хоорондоо таагүй харилцаатай болсон юм. Тэгээд бие бие рүүгээ дайрч эхэлсэн. Уран бүтээлээрээ шүү дээ. Моуриньо үүнтэй яг ижил. Хэн нэгэн түүн рүү довтлоход тэр хариу цохилт хийдэг. Энэ үйлдэл нь түүнийг олны анхааралд байнга байлгадаг байх л даа.

...Миний амьдралын гол шугам бол бодит амьдралаас тасрахгүй байх. Хүн жаахан өндөрлөгт гарахаараа л харь гаригийн амьтан болчихдог. Үүнийг би зарим нэг хүнд албаар зориулж хэлж байгаа юм шүү. Бодит амьдралаас тасрахгүй байна гэдэг их чухал. Би багаасаа л хөлбөмбөгт дурлаж сайн тоглогч болохын төлөө хичээсэн, хөдөлмөрлөсөн. Тиймдээ ч өнөөдр ийн тоглолтын ур чадвартаа сэтгэл дундуур явдаг хүн. Эхлээд ахаасаа илүү тоглодог болохыг хичээсэн. Дараа нь найзуудаасаа гээд алхам алхмаар сайжирсан л даа...

-“Би өөрийгөө хөлбөмбөгийн од гэхээсээ илүү ажлын морь гэж ойлгодог” гэж ярьсан байхыг чинь уншсан. Яагаад тэгж бодох болов?

-Миний амьдралын гол шугам бол бодит амьдралаас тасрахгүй байх. Хүн жаахан өндөрлөгт гарахаараа л харь гаригийн амьтан болчихдог. Үүнийг би зарим нэг хүнд албаар зориулж хэлж байгаа юм шүү. Бодит амьдралаас тасрахгүй байна гэдэг их чухал. Би багаасаа л хөлбөмбөгт дурлаж сайн тоглогч болохын төлөө хичээсэн, хөдөлмөрлөсөн. Тиймдээ ч өнөөдр ийн тоглолтын ур чадвартаа сэтгэл дундуур явдаг хүн. Эхлээд ахаасаа илүү тоглодог болохыг хичээсэн. Дараа нь найзуудаасаа гээд алхам алхмаар сайжирсан л даа.

-Тэгвэл өнөөдөр хэнээс илүү тоглодог болохыг хүсч байна вэ?

-Энэ миний мөрөөдөл болохоор хүмүүс буруугаар ойлгохгүй байх. Үнэнийг хэлэхэд би Зиданаас илүү тоглодог болмоор байна.

-Гайхалтай. Гэхдээ хаанаас ийм их амбицтай болчихов?

-Ааваасаа. Өсвөрийн багт тоглодог байхад үзэгчид хажуунаас “Мизут чиний тоглолт чинь гайхалтай байна шүү” гээд хашгирдаг байлаа. Харин тоглолтын дараа аав “Тэдний үгэнд битгий итгээрэй. Миний хүү үүнээс ч илүү тоглож чадна” гэж хэлдэг байсан. Аавын минь энэ үг намайг их амбцитай болгосон байх. Мөн би бусдаас илүү тоглодог байх ёстой гэсэн бодлыг суулгаж өгсөн.

-“Реал мадрид” багийн дотоод уур амьсгал таагүй байгаа тухай хэвлэлээр гарах болж. Энэ талаар?

-Эхлээд энэ мэдээлэл худал болохыг хэлэх нь зөв. Манай багийнхан яг нэг бүл шиг цул болж чадсан. Заримдаа мөрий тавьж хоёр хоёроороо халз тоглож аваргаа тодруулдаг. Хамгийн их хожигдсон нь хоёр нь нэг өдрийн бэлтгэлийн турш аваргалсан хоёрын “зарц” нь болдог юм /инээв/. Ийм байхад дотоод уур амьсгал таагүй байна гэж бичих нь утгагүй.

-Та хэр олон удаа бусдын “зарц” болж байв?

-Үнэнийг хэлэхэд бараг болж байгаагүй дээ. Мөрий тавьсан тохиолдолд хожигдох нь тун ховор байдаг, миний хувьд. Ер нь л тэд миний “зарц” болох нь олон байдаг юм /инээв/.

-Өөрөө гоолдох, гоолийн дамжуулалт өгөх хоёрын ялгаа юу вэ?

-Бараг ялгаагүй дээ. Би ихэнхдээ Криштиано уруу дамжуулдаг. Тэр миний гаргасан боломжийг 100 хувь ашиглаж чаддаг нь надад үнэхээр таалагддаг. Мөн ямар ч хэцүү нөхцөлөөс өөрийгөө чөлөөлж, бусдад боломж гаргаж өгдөг. Энэ бол аугаа хөлбөмбөгчинд л байдаг чадвар. Миний урд ямар нэгэн тоглогч байхгүй бол би өөрөө гоольдохыг л хичээдэг. Харин хамгаалагч саад болбол хэн нэгэнд дамжуулдаг. Миний дамжуулалтаар гоольдвол “Энэ гоолийн эхлэлийг нь би тавьсан юм шүү” гэж бодох нь сайхан байдаг юм.

-Таны бага насаа өнгөрүүлсэн Гельзенкирхенд олон үндэстний хороолол байдаг. Тэнд үдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Яалт ч үгүй хамгийн олон үндэстэнтэй хорооллыг нэрлэ гэвэл би шууд төрөлх хорооллоо нэрлэнэ. Ливан, Тунис, Турк, Герман гээд олон улсын хүүхдийн цугларалт л гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээрээ даяаршиж байна. Хэн, хаана, яаж амьдрах нь хүний өөрийн эрх болчихсон. Тийм болохоор миний өссөн хороололд тийм олон үндэстэн нэг дор амьдардаг байсан байх.

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал өнөөдөр ч байсаар л байна. Үүнийг Та юу гэж боддог вэ?

-Би турк гаралтай герман хүн. Нэгдүгээрт, би турк хүн гэдгээрээ бахархдаг. Хоёрдугаарт, Герман улсын иргэн гэдгээрээ бахархдаг. Зарим нэг хүн гайхдаг байх л даа турк гаралтай байж Турк улсын нэрийн өмнөөс тоглосонгүй гэж. Би чинь Германд төрсөн Германы иргэн.



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)