Котошогикү хуримлана
- 2012-11-02
- Спорт
- 0
Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч бяраа гайхуулж буй озэки Котошогикү гэрлэхээр шийджээ. Түүний сүйт бүсгүйг Макико гэдэг, Кюүшюү аралд төрсөн, өөрөөс нь нэг насаар эгч бүсгүй гэнэ. Хосууд


Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч бяраа гайхуулж буй озэки Котошогикү гэрлэхээр шийджээ. Түүний сүйт бүсгүйг Макико гэдэг, Кюүшюү аралд төрсөн, өөрөөс нь нэг насаар эгч бүсгүй гэнэ. Хосууд арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн дараа гэрлэлтээ батлуулж, ирэх хавар буюу дөрөвдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөсөн байна. Котошогикү буюу Казүхиро Кикүцүги болон Макико нар гурван жилийн өмнө танилцсан аж. Котошогикү озэки цолны төлөө бүхнээ зориулан тэмцэж байхад түшиг тулгуур нь болж, сэтгэлийн дэм өгч байсан хүн нь түүний сүйт бүсгүй Макико гэнэ.
Э.ТӨГС

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)