Лионель Месси Европын шилдэг болов

    “Барселона”-гийн довтлогч Лионель Месси Европын “Алтан шаахай” шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн улиралд “Ла лиг”- т нийт 50 гооль оруулж, түүхийн шинэ хуудас нээсэн юм. Харин “Реал Мадрид”-ын довтлогч Роналду 46 гооль оруулсан байна. 1960 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Луйс Суарес Мирамонтес Л.Мессид шагналыг нь гардуулж өгсөн аж.

    “Барселона”-гийн довтлогч Лионель Месси Европын “Алтан шаахай” шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн улиралд “Ла лиг”- т нийт 50 гооль оруулж, түүхийн шинэ хуудас нээсэн юм. Харин “Реал Мадрид”-ын довтлогч Роналду 46 гооль оруулсан байна. 1960 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Луйс Суарес Мирамонтес Л.Мессид шагналыг нь гардуулж өгсөн аж. Өмнөх өдөр нь дэлхийн шилдэг хөлөмбөгчинд нэр дэвшигч 23 тоглогчийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зарлахад Месси, Роналду, Рүүни, Ван Перси гээд ид гялалзаж яваа олон тоглогч багтсан байсан.

    Сонирхолтой нь 23 тоглогч дотор Испанийн шигшээ багийн долоон багтсан байна. Мөн оны шилдэг дасгалжуулагчийн төлөө Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дель Боске болон өнгөрсөн улирлыг туслах дасгалжуулагчаар эхлүүлсэн ч “Челси”-г Аваргуудын лигт амжилттай удирдсан Роберто ди Маттео нар нэр дэвшсэн аж. Арваннэгдүгээр сарын 29-нд шилдэг тоглогч, дасгалжуулагчид өрсөлдөх гурван хүнийг зарлаж ирэх оны нэгдүгээр сарын 7-нд шагналын эзэд тодрох юм.



Эх сурвалж: www.UNEN.mn


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)