Аймгийн арслан Х.Цагаанбаатар Монгол туургатны наадамд зодоглоно

    Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан ирэх сарын 4-нд “АСА” циркт болно. Монголоос гадна Буриад, Тува улсын бөхчүүд зодоглох тус наадамд спортын шилдгүүд ч хүч үзэх гэнэ. Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар үндэсний бөхийн аймгийн арслан цолтой.

    Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан ирэх сарын 4-нд “АСА” циркт болно. Монголоос гадна Буриад, Тува улсын бөхчүүд зодоглох тус наадамд спортын шилдгүүд ч хүч үзэх гэнэ. Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Тэрбээр Афины олимпийн наадмаас медаль хүртсэнийхээ дараа жил буюу 2005 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байжээ. Энэ удаа Хөдөлмөрийн баатар маань Монгол туургатны үндэсний бөхийн наадамд -85 кг-ын жинд зодоглохоор болсон байна. Түүнээс гадна чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Үйтүмэн -85 кг-д барилдах аж.



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)