У.Чавес Батлан хамгаалахын сайдаа өөрчиллөө

    Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Тэнгисийн хүчний командлагч адмирал Диего Молераг Батлан хамгаалахын сайдаар сонгосноо мэдэгдлээ. Харин албан тушаалаа хүлээлгэн өгөөд буй Батлан хамгаалахын сайд асан генерал Хенри Рэнжил ирэх мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөх аж. 
    Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Тэнгисийн хүчний командлагч адмирал Диего Молераг Батлан хамгаалахын сайдаар сонгосноо мэдэгдлээ. Харин албан тушаалаа хүлээлгэн өгөөд буй Батлан хамгаалахын сайд асан генерал Хенри Рэнжил ирэх мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөх аж. Сөрөг хүчнийхний мэдээлснээр, У.Чавесын ойрын холбоотон Х.Рэнжил ирэх арванхоёрдугаар сарын 16-нд болох мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөхийн тулд сайн дураараа албан тушаалаасаа огцорчээ.

    Тэрбээр 23 мужийн нэг, 700 мянга гаруй хүн амтай Трухильо мужид нэр дэвшсэн байна. Генерал Х.Рэнжил Ерөнхийлөгч Уго Чавестай олон жил нөхөрлөжээ. Тэрбээр 1992 онд Уго Чавестай хамт төрийн эргэлт хийхийг завдаж байсан аж. Харин 1999 онд У.Чавесыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Засгийн газарт томоохон албан тушаал хаших болжээ. Харин энэ оны нэгдүгээр сараас хойш Батлан хамгаалахын сайдаар ажилласан байна.

    Түүнийг 2008 онд АНУ-ын засаг захиргаа Колумбын ФАРС бүлгийн хар тамхи хууль бусаар хил давуулах үйл ажиллагаанд материаллаг туслалцаа үзүүлсэн гэж шүүмжилж байсан юм. Харин Х.Рэнжил, У.Чавес хоёулаа энэ мэдээллийг үгүйсгэж байв. Ямартай ч, Х.Рэнжил У.Чавесыг Венесуэлийн Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсоноос ердөө хоёр сарын дараа албан тушаалаа хүлээлгэн өгч байна.



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)