Америкчуудын дийлэнх нь Б.Обамаг дэмжиж байна

   АНУ-ын ард түмний талаас илүү хувь нь Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обамаг ирэх сонгуульд ялалт байгуулна гэж үзэж байна.
   АНУ-ын ард түмний талаас илүү хувь нь Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обамаг ирэх сонгуульд ялалт байгуулна гэж үзэж байна. Вашингтонд төвтэй “Хилл” сонины судалгаагаар америкчуудын 53 хувь нь арваннэгдүгээр сарын 6-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обамаг ялаасай гэж хүсчээ. Харин энэ судалгаанд түүний өрсөлдөгч Митт Ромни 41 хувийн санал авсан аж. Тус сониноос мөн өнгөрөгч есдүгээр сарын 3-7-нд явуулсан судалгаанд америкчуудын 43 хувь нь Б.Обамад саналаа өгчээ. Эсрэгээрээ М.Ромни 46 хувийн санал авсан байна.
Харин яс үндсээр нь авч үзвэл өнгөт арьстнуудын 94 хувь нь Б.Обамаг дэмжсэн аж. Тиймээс цагаан америкчуудын дийлэнх нь дэмжиж буй М.Ромнид ялалт байгуулахад нь хангалттай санал цугларахгүй бололтой. Учир нь англи, испаниас гаралтай цагаан арьстнуудын багагүй хувь нь Ерөнхийлөгчийг өнөөг хүртэл дэмжсээр байгаа юм. Түүнийг 2008 онд цагаан америкчуудын 43 хувь нь дэмжиж байжээ.
Хэдийгээр Б.Обама цагаан америкчуудын дунд дэмжлэгээ алдсан ч африк америкчуудын дундах дэмжлэг нь 94 хувь болтол нэмэгдсэн байна. Харин М.Ромнийг африк гаралтай иргэдийн ердөө хоёр хувь нь дэмжжээ. Тэгвэл хүйсээр нь авч үзвэл эмэгтэйчүүдийн 56 хувь нь Б.Обамаг, 38 хувь нь М.Ромниг дэмжсэн байна. Харин эрчүүдийн 52 хувь нь М.Ромниг, 42 хувь нь Б.Обамагийн төлөө саналаа өгчээ. “Хилл” сонин уг санал асуулгаа нэг сая 912 хүний дунд явуулсан гэнэ. Мөн саналын 2.2 хувьд алдаа гарсан гэв. Ямартай ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан судалгаануудын дунджаар Б.Обама 49, М.Ромни 45 хувийн саналтай байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)