Сонирхогчдын сумочид медалийн хур буулгав

Хонконгод сонирхогчдын сумо бөхийн ДАШТ өнгөрсөн бям ба гаригт өндөрлөлөө.
Хонконгод сонирхогчдын сумо бөхийн ДАШТ өнгөрсөн бям ба гаригт өндөрлөлөө. Монголын сумо бө хийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөр, шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ший рэв, Ц.Мягмар сүрэн нарын ахалсан манай багаас дэлхийн дөрвөн аварга мэндэлж, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг хүртсэн байна. Ийнхүү Мон голын сумочид түүхэндээ байгаагүй амжилтаа үзүүлж, эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд Г.Наранбат дэлхийн хошой аварга цол хүртжээ. Тэрбээр мэргэжлийн сумод Маэноюү нэрээр барилдаж байсан юм. Насанд хүрэгчдийн алтан медалийг Р.Гантөгс /85 кг/, Г.Наранбат /үнэмлэхүй жинд/, мөнгөн медалийг О.Мөнхцэцэг /-80 кг/, Х.Сүнжидмаа /+80 кг/, хүрэл медалийгУ. Бямбажав /115 кг/ хүртэв. Өсвөр үеийнхний алтан медалийг -100 кг-Б.Серик, +100 кг-Д. Аззаяа, мөнгөн медалийг Ц.Анхбаяр/-80 кг/, Н.Төрболд /үнэм лэхүй жинд/, хүрэл медалийг хөвгүүдийн баг хүртсэн аж.

Б.Номуун



WWW.UNEN.MN


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)