Тунист тогтоосон онц байдал нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ
- 2012-11-04
- Дэлхий
- 0
Тунисын Ерөнхийлөгч Монсеф Аль Марзуки өнгөрөгч оны эхээр олон жил
төр барьсан Ерөнхийлөгч Бен Алиг түлхэн унагасан “Арабын хавар”
хувьсгалын үеэр зарласан онц байдлыг дахин сунгалаа. Тэрбээр онц байдлыг
гурван сараар сунгаж ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр
болов.
Тунисын Ерөнхийлөгч Монсеф Аль Марзуки өнгөрөгч оны эхээр олон жил төр барьсан Ерөнхийлөгч Бен Алиг түлхэн унагасан “Арабын хавар” хувьсгалын үеэр зарласан онц байдлыг дахин сунгалаа. Тэрбээр онц байдлыг гурван сараар сунгаж ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр болов. Ингэснээр тус улсад онц байдлыг арав дахь удаагаа сунгаж байгаа юм. Ерөнхийлөгч Монсеф Аль Марзуки Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэцийн зөвлөлийн тэргүүнтэй уулзаж ярилцсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргажээ.
Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэцийн тэргүүн Тунист одоог хүртэл тогтвортой байдал бүрэн тогтоогүй гэсэн байна. Өнгөрөгч 2011 оны эхээр Тунист Ойрхи Дорнодын олон орныг дайрсан, олон жил төр барьсан удирдагчдыг унагах “Арабын хавар” хувьсгалын давалгаа буюу “Мэлрэг цэцэг”-ийн хувьсгал дэгдсэн бөгөөд нэгдүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч Зин Эль Абидин Бен Али албан тушаалаасаа огцорсон юм.
Хэдийгээр Ерөнхийлөгч Бен Али олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр албан тушаалаасаа бууж Саудын Араб уруу зугтсан ч эмх замбараагүй байдал бүтэн сар үргэлжилж 80 гаруй хүний аминд хүрчээ. Үүнтэй холбогдуулан Тунисын эрх баригчд онц байдал зарлаж байжээ. Учир нь хэт үзэлтнүүд эмх замбараагүй байдлыг дэвэргэж байв. Албаныхны мэдэгдсэнээр онц байдал зарласан хугацаанд цэргүүд болон цагдаа нар шаардлагыг биелүүлэхээс татгалзсан хэнийг ч болов буудах аж.
Учир нь тус улсын эрх баригчид хүчнийхэнд ийм эрх өгчээ. Ямартай ч тус улсад аюулгүй байдал сайжирч, тогтвортой байдал бий болж байгаа аж. Гэхдээ хэд хэдэн бүс нутагт олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал намжихгүй байна.

Сэтгэгдэл (0)