АНУ-д биш Кубад тусламж үзүүлж байна

  АНУ-ыг дайрсан “Сэнди” хар салхи Кубыг ч мөн нэрвэжээ. Асар их ус тээсэн энэ хуй салхины улмаас АНУ, Кубын олон мужид үер буусан юм. Үерийн улмаас олон мянган хүн орох орон, идэх хоол, гэрэл цахилгаангүй болжээ.
  АНУ-ыг дайрсан “Сэнди” хар салхи Кубыг ч мөн нэрвэжээ. Асар их ус тээсэн энэ хуй салхины улмаас АНУ, Кубын олон мужид үер буусан юм. Үерийн улмаас олон мянган хүн орох орон, идэх хоол, гэрэл цахилгаангүй болжээ. Үүнтэй холбогдуулан Кубын ойрын холбоотон, Латин Америкийн холбоодын тэргүүн Венесуэл Улс томоохон тусламж илгээсэн байна.
Үүний дараа ОХУ ч мөн хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Харин саяхан Боливи Улс 120 тонн тусламж илгээж Латин Америкийн бусад орныг Кубад туслахыг уриалав. Хэдийгээр АНУ Кубаас илүү хохирол амссан ч улс орнууд Кубад тусалж байна. “Сэнди” хар салхи Кубын зүүн болон төвийн нутгуудыг дайрчээ. Дашрамд дурдахад, “Сэнди” хар салхи Канадыг чиглэж яваа юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)