Руандагийн сөрөг хүчний удирдагч хоригдлоо
- 2012-11-04
- Дэлхий
- 0
Руандагийн сөрөг хүчний удирдагч эмэгтэй Виктоир Ингабирт эрх баригчид
найман жилийн хорих ял оноожээ. Түүнийг эх орноосоо урвасан хэмээн ялыг
оногдуулсан байна.
Руандагийн сөрөг хүчний удирдагч эмэгтэй Виктоир Ингабирт эрх баригчид найман жилийн хорих ял оноожээ. Түүнийг эх орноосоо урвасан хэмээн ялыг оногдуулсан байна. Прокурорууд хатагтай Ингабирт бүх насаар нь хорих ял оногдуулахыг хүссэн ч төрийн аюулгүй байдлын үүднээс ийнхүү найман жил болгон багасгасан аж.
Шүүх түүнийг төрд тэрсэлсэн санаа агуулсан гэж буруутгаснаас гадна 1994 оны геноцидыг дорд үзсэн гэж буруутгажээ. Харин В.Ингабир үүнийг эсэргүүцэж, улстөрийн шалтгаантай гэв. Ардчиллын нэгдсэн хүчний удирдагч В.Ингабир 2010 оны дөрөвдүгээр сард баривчлагдаж, түүнээс хойш өнөөг хүртэл хоригдож буй. Үүний улмаас тэр тухайн оны наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадаагүй юм. В.Ингабир 2010 оны нэгдүгээр сард Нидерланд дахь цөллөгөөс эх орондоо иргэн ирсэн аж.
Өөрөөр хэлбэл, түүнийг эх орондоо ирснээс ердөө гурван сарын дараа баривчилжээ. В.Ингабир цөллөгөөс эргэн ирсэн шалтгаанаа “1994 оны геноцидод амьд үрэгдэгсдийг дурсах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор ирсэн” хэмээн тайлбарлажээ. Уг геноцидоор 800 мянган хүн амь үрэгдсэн аж.
Руандагийн нийслэл Кигали хот дахь “Би-Би-Си”-гийн сурвалжлагч Прудент Нсенгиюмвагийн хэлснээр, Кигали хотод болсон шүүх хуралд Ардчиллын нэгдсэн хүчин намын дэд тэргүүн болон олон гишүүн, дэмжигч нь оролцжээ. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн тэмцэл зарлахаа мэдэгдсэн юм гэв.

Сэтгэгдэл (0)