Төрийн эргэлт хийхийг завдсан этгээдийг баривчилжээ

    Гвиней-Биссауд төрийн эргэлт хийхийг завдсан цэргийн ахмад Пансау Нтчама баривчлагджээ. П.Нтчама өнгөрөгч долоо хоногт төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авах гэсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн юм.
    Гвиней-Биссауд төрийн эргэлт хийхийг завдсан цэргийн ахмад Пансау Нтчама баривчлагджээ. П.Нтчама өнгөрөгч долоо хоногт төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авах гэсний улмаас зургаан хүн амь үрэгдсэн юм. Түүнийг эдгээр зургаан хүний үхэлд буруутгаж, цаазаар авах ял оноохоор болжээ. Тэрбээр зэвсэгт хүчний нэгэн ангийг удирдан төрийн өндөрлөгүүдийг барьцаалахыг завдсан байна. Уг цэргийн анги өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг барьцаалж байжээ.

    Харин үүний дараа уг цэргийн ангиар томилогдсон шилжилтийн Засгийн газар төрийн эргэлтэд хуучин колоничлогч Португалийг буруутгасан байна. Болама арлаас баривчлагдсан ахмад П.Нтчамаг нийслэл Биссау хотод авчирчээ. Тэрбээр саяхан Португалаас эх орондоо буцаж ирсэн байна. Тэрбээр 2009 оны долдугаар сараас хойш саяхныг хүртэл Португалд цэргийн сургуульд сурч байв. 1974 онд Поруталаас тусгаар тогтносон Гвиней-Биссау Улсад төрийн эргэлт, түүнтэй холбоотой иргэний дайн гарах нь бараг хэвийн үзэгдэл болсон аж.



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)