Хорват Европын холбоонд нэгдэхэд бэлэн
- 2012-11-05
- Дэлхий
- 0
“Хорват Улс Европын холбоонд нэгдэхэд бэлэн. Бүх бэлтгэл ажил хангагдсан” гэж тус улсын Гадаад харилцааны сайд Весна Пусич мэдэгдлээ. Хорват Улс Европын холбоонд нэгдэхээр эртнээс бэлтгэсэн бөгөөд тус холбоо ирэх 2013 оны долдугаар сарын 1-нд гишүүнээр элсүүлэхээр төлөвлөжээ.
“Хорват Улс Европын холбоонд нэгдэхэд бэлэн. Бүх бэлтгэл ажил хангагдсан” гэж тус улсын Гадаад харилцааны сайд Весна Пусич мэдэгдлээ. Хорват Улс Европын холбоонд нэгдэхээр эртнээс бэлтгэсэн бөгөөд тус холбоо ирэх 2013 оны долдугаар сарын 1-нд гишүүнээр элсүүлэхээр төлөвлөжээ. В.Пусич цааш нь “Европын холбоо 2004 оноос хойш гишүүн элсүүлээгүй. Зүүн Европт хүрээгээ тэлэх нь маш чухал. Болгар, Румын зэрэг зүүн Европын орнуудаар хүрээгээ тэлсэн. Энэ нь ач тусаа өгсөн. Европын холбооны гишүүн 27 орны 17 нь манай орныг гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн” гэж хэлжээ.

“Хорват Улс Европын холбоонд нэгдэхэд бэлэн. Бүх бэлтгэл ажил хангагдсан” гэж тус улсын Гадаад харилцааны сайд Весна Пусич мэдэгдлээ. Хорват Улс Европын холбоонд нэгдэхээр эртнээс бэлтгэсэн бөгөөд тус холбоо ирэх 2013 оны долдугаар сарын 1-нд гишүүнээр элсүүлэхээр төлөвлөжээ. В.Пусич цааш нь “Европын холбоо 2004 оноос хойш гишүүн элсүүлээгүй. Зүүн Европт хүрээгээ тэлэх нь маш чухал. Болгар, Румын зэрэг зүүн Европын орнуудаар хүрээгээ тэлсэн. Энэ нь ач тусаа өгсөн. Европын холбооны гишүүн 27 орны 17 нь манай орныг гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн” гэж хэлжээ. Зүүн Европын Хорват Улс 2005 онд Европын холбоонд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнээс хойш энэ асуудлаар Брюссельтэй нийт 35 удаа хэлэлцсэн байна. Хэрвээ Хорват Улс Европын холбоонд нэгдвэл уг холбоонд нэгдсэн хуучин Югославын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан хоёр дахь орон болох юм. 2004 онд Словен уг холбоонд нэгджээ. Хорватаас гадна Югославын бүрэлдэхүүнд байсан Серб, Монтенегро, Македон, Босни, Герцеговин улсууд Европын холбоонд нэгдэхийг хүсч байгаа аж.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)