Япон АНУ-аас элчин сайдаа татах шийдвэрт хүрэв
- 2012-11-05
- Дэлхий
- 0
Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазын хоёр байлдагч тус улсын
нэгэн эмэгтэйг хүчирхийлсний улмаас Япон даяар америк цэргүүдийг нутаг
буцаахыг шаардсан жагсаал өрнөсөн.
Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазын хоёр байлдагч тус улсын нэгэн эмэгтэйг хүчирхийлсний улмаас Япон даяар америк цэргүүдийг нутаг буцаахыг шаардсан жагсаал өрнөсөн. Учир нь үүнээс өмнө буюу 1995 онд АНУ-ын гурван цэрэг тус улсын 12 настай охиныг хулгайлж, хүчирхийлсэн хэрэг гарч байв.
Дээрх хэрэгтэй холбогдуулан Токиогийн эрх баригчид АНУ-ын цэргүүдийг баазаас гаргахгүй байхыг удирдлагуудаас нь хүсчээ. Гэсэн ч баазыг шөнийн цагаар орхин гарсан нэгэн цэрэг цэнгээний газар агсам тавьж, ойролцоох байрнаас хулгай хийж, 13 настай хүүг зодсон байна. Үүний улмаас Токиогийн эрх баригчид Вашингтоноос Элчин сайдаа татах шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл (0)