Сирийн сөрөг хүчнүүд Дохад уулзав

   Сирийн Засгийн газар, тэр дундаа Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг албан тушаалаас нь огцруулахын төлөө тэмцэж тус улсын сөрөг хүчнүүдийн тэргүүн, төлөөлөгч нар өнгөрөгч ням гаригт Катарын нийслэл Доха хотод уулзжээ. Сөрөг хүчнийхэн Ойрхи Дорнодын нөлөө бүхий орон Катарт уулзахаас өмнө тэдний дунд иймэрхүү том уулзалт болж байгаагүй юм. Доха хотод болсон уулзалт халуун уур амьсгал дор болж өнгөрсөн байна.
Ажиглагчдын хэлснээр, энэ уулзалт Сирийн хүчирхийллийг зогсооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж магадгүй аж. Сөрөг хүчнийхэн уулзалтын үеэр мэдээлэл солилцохын зэрэгцээ Башар аль-Ассадын эсрэг хэрхэн хүчээ нэгтгэж тэмцэх талаар хэлэлцжээ. Уулзалтыг Сирийн цөллөгөн дэх Засгийн газар гэгдэж буй Сирийн Үндэсний зөвлөл зохион байгуулсан байна. Катар ч багагүй тус хүргэжээ.
Сирийн Үндэсний зөвлөл сөрөг хүчнүүдийг тархай бутархай тэмцэж байна гэж байнга шүүмжилдэг. Харин Дамаск энэ уулзалттай холбогдуулан Ойрхи Дорнод төдийгүй дэлхийн хамгийн баян орон Катарыг шүүмжилсэнгүй.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)