Эвандар Холифилд дуудлага худалдааны газрыг шүүхэд өгчээ
- 2012-11-06
- Спорт
- 0
Дэлхийн мэргэжлийн боксын олон удаагийн аварга Эвандер Холифилд “Жулиенс Аукшионс” дуудлага худалдааны ордонг шүүхэд өгчээ. Тамирчин эр өөрийнх нь эд зүйл худалдаалах дуудлага худалдааг цуцлахыг шаардаж байгаа юм. Өмнө нь Э.Холифилд өөрийн эдэлж, хэрэглэж байсан олон дурсгалт зүйлээ худалдахыг зөвшөөрсөн боловч зарим нэгийг нь худалдах зөвшөөрөл өгөөгүй хэмээн мэдэгджээ.
Дэлхийн мэргэжлийн боксын олон удаагийн аварга Эвандер Холифилд “Жулиенс Аукшионс” дуудлага худалдааны ордонг шүүхэд өгчээ. Тамирчин эр өөрийнх нь эд зүйл худалдаалах дуудлага худалдааг цуцлахыг шаардаж байгаа юм. Өмнө нь Э.Холифилд өөрийн эдэлж, хэрэглэж байсан олон дурсгалт зүйлээ худалдахыг зөвшөөрсөн боловч зарим нэгийг нь худалдах зөвшөөрөл өгөөгүй хэмээн мэдэгджээ. Дуудлага худалдааны газрын ерөнхий захирал Даррен Жульен бүх эд зүйлийг худалдах зөвшөөрлийг Э.Холифилдээс авсан байсан гэж хариу мэдүүлэг өгсөн аж.

Дэлхийн мэргэжлийн боксын олон удаагийн аварга Эвандер Холифилд “Жулиенс Аукшионс” дуудлага худалдааны ордонг шүүхэд өгчээ. Тамирчин эр өөрийнх нь эд зүйл худалдаалах дуудлага худалдааг цуцлахыг шаардаж байгаа юм. Өмнө нь Э.Холифилд өөрийн эдэлж, хэрэглэж байсан олон дурсгалт зүйлээ худалдахыг зөвшөөрсөн боловч зарим нэгийг нь худалдах зөвшөөрөл өгөөгүй хэмээн мэдэгджээ. Дуудлага худалдааны газрын ерөнхий захирал Даррен Жульен бүх эд зүйлийг худалдах зөвшөөрлийг Э.Холифилдээс авсан байсан гэж хариу мэдүүлэг өгсөн аж. Э.Холифилд их хэмжээний өр, төлбөрт унасан тул шүүхийн шийдвэр ёсоор түүний Жоржиа муж дахь Атланта хотод байрлах байшинг дуудлагаар худалдсан. Байшинг худалдахаас хоёр хоногийн өмнө тус ордны ажилтнууд гэрээс нь маргаан дэгдээгээд байгаа эд зүйлийг авсан байна. Дэлхийн аварга эр зарим нэг маргаантай эд зүйлийг худалдаалахгүй байхыг шүүхээс хүссэн аж. Алдарт боксчны худалдахгүй байхыг хүссэн эд зүйл дотор 1996 онд Майк Тайсонтой тулалдахдаа өмсөж байсан ширэн бээлий, олимпийн тоглолтод оролцохдоо өмсөж байсан нөмрөг, 1993 онд хүртсэн аваргын бүс зэрэг нь байгаа юм.
Р.ОЮУН

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)